Хонконгийн сөрөг хүчний хэвлэлийн удирдлагуудыг суллахыг уриалжээ

2021-12-30
213

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хонконгийн сөрөг хүчний “Stand News” цахим хэвлэлийн хуучин болон одоогийн удирдлагууд болох долоон хүнийг баривчилсанд санаа зовниж буйгаа илэрхийлээд, тэднийг суллахыг уриалжээ.

Түүнийг мэдэгдлийг Төрийн департаментын хэвлэлийн алба нийтэлсэн байна.

"Хонконгийн чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хавчахаа зогсоож, шударга бусаар хоригдож, хариуцлага хүлээсэн тэдгээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлагуудыг нэн даруй суллахыг бид БНХАУ болон Хонконгийн эрх баригчдад уриалж байна" гэж Э.Блинкен мэдэгджээ.

"Хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “амыг тагласнаар” БНХАУ болон орон нутгийн эрх баригчид Хонконгийн итгэл үнэмшлийг алдагдуулж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэсэн байна.   

12 дугаар сарын 29-нд цагдаагийн зуу гаруй ажилтан шүүхийн шийдвэрийн дагуу “Stand News” сонины байранд нэгжлэг хийж, компьютер, бичиг баримт, сэтгүүл зүйн материалуудыг хураан авчээ. Үүний зэрэгцээ тус цахим хэвлэлийн хуучин болон одоогийн долоон удирдлагыг саатуулж, ажлын байранд нь нэгжлэг хийсэн байна. Тэднийг нийгмийг үзэн ядалт, хүчирхийлэлд өдөөн хатгах зорилготой материал нийтлэхийг завдсан хэрэгт сэжиглэж байгаа аж.

2014 онд байгуулагдсан “Stand News” бол эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилдэг хятад хэлээрх мэдээллийн цахим хуудас бөгөөд 2019 онд Засгийн газрын эсрэг өрнөсөн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг дэмжиж байжээ.

Эх сурвалж: Montsame.mn

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.