Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр, иргэний гүүр байх зарчмыг баримтална

2021-12-30
316

НЗДТГ-ын албан хаагчдын 2021 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын  дарга Т.Оюунчимэг 2021 оны үйл ажиллагааны тайлан болон 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм. 

Тэрбээр цар тахлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээл 2021 онд  тулгарсан хэдий ч нийт албан хаагчид төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлснийг ярианы эхэнд дурдсан. Мөн үргэлжлүүлэн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд ажилтан, албан хаагчид тодорхой хугацаанд цахим горимоор  ажиллаж, үүрэгт ажлаа гүйцэтгэсний дээр зургаан дүүргийн хэмжээнд 3820 албан хаагчийг эргүүл жижүүрээр ажиллалаа. Төрийн албаны ерөнхий шалгалтыг өргөн хэмжээнд зохион байгуулж, 10.270 иргэн оролцсон. Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр илүүтэй анхаарч ажиллаж, Сургалт судалгааны төвөөс 311 удаагийн сургалтад 6692 албан хаагчийг хамруулсан” хэмээн тодотгосон.

2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулахад НЗДТГ-ын ажилтан, албан хаагч бүр хичээл зүтгэл гаргаж ажилласныг онцлов. Түүнчлэн Засгийн газраас нийслэл хотын авто замын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд 420 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ.  НЗДТГ-ын нийт  ажилтан, албан хаагчдын хувьд шинэ хуулиа амжилттай хэрэгжүүлэхийн дээр нутгийн захиргааны байгууллагын дотоод сүлжээний хэрэглээг сайжруулах, дотоод харилцаа, уялдаа холбоог дээшлүүлэх, өргөдөл гомдлын хариуг чанартай өгөх, иргэдэд хүргэх үйлчилгээг түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах юм. 2022 онд нийслэлийн нутгийн захиргааны албан хаагч бүр шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэшсэн байдлаар ажиллаж, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр, иргэний гүүр байх зарчмыг баримтална.

Тайлангийн хуралд НЗДТГ-ын хэлтсүүд 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Төрийн албан хаагчдын чадамж болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн НЗДТГ-ын Сургалт судалгааны төв нь  ISO90012015 чанарын менежментийн тогтолцоо, ISO210012018 боловсролын тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлсэн тул  гэрчилгээг гардуулан баталгаажууллаа. Тайлангийн хурлын үеэр 2021 онд ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.