Хоккейн залуучуудын ДАШТ-ийг цар тахлын улмаас дундаас нь цуцаллаа

2021-12-30
940

Канадад болж байсан шайбтай хоккейн залуучуудын ДАШТ-ийг дундаас нь цуцалжээ. Тэмцээнд оролцож байсан АНУ, ОХУ, Чехийн шигшээ багийн тамирчдаас халдвар илэрсний дараа Олон улсын хоккейн холбооны зөвлөл хуралдаж, эцсийн шийдийг гаргасан байна. Оролцогч багуудаас халдвар гарч эхлэхэд зохион байгуулагчдын зүгээс тэмцээнээ хэвийн явуулсаар дуусгахын тулд багагүй хүчин зүтгэл гаргасныг дурдах хэрэгтэй. Тухайлбал, халдвар илэрсэн улсуудын тоглолтыг цуцалж, эсрэг багт нь техникийн хожил өгч байсан юм. Гэвч яваандаа халдварт өртсөн багийн тоо нэмэгдэх хандлагатай болсон учир аргагүй цуцлах шийдвэр гарчээ.  

Өчигдөр яг юу болов?

ДАШТ-д оролцогчдоос авч буй шинжилгээний хариу эерэг гарах нь эрс нэмэгджээ. Халдварын улмаас тоглолт цуцлагдсан анхны тохиолдол мягмар гаригийн шөнө болж АНУ-Швейцарийн /АНУ-ын тоглогчид халдвар авсны улмаас/ тоглолт цуцлагдсан. Мөн Чехийн баг Финляндтай /Чехийн тоглогчид халдвар авсан тул/, ОХУ Словактай тоглосонгүй /ОХУ-ын багт халдвар гарсан/.

-ОХУ-ын багийн лидер Матвей Мичковын хариу эеэрэг гарав. Гэсэн ч агент, аав хоёр нь хүлээн зөвшөөрсөнгүй. Санаатайгаар хийсэн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тоглогчид одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.   

-Тоглогчид хотхон маягаар биш, ердийн байдлаар зочид буудлуудад байрлаж байсан нь эрсдлийг нэмэгдүүлсэн гэж үзсэн байна.

-ОУХХ-ны ерөнхийлөгч Люк Тардифф тэмцээнийг хойшлуулах шийдвэрийг албан ёсоор танилцуулсны дараа “Тэмцээнийг ирэх онд, магадгүй зун ч юм уу үргэлжлүүлнэ” гэжээ






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.