АБГББХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж эцэслэн батлуулахаар тогтов

2021-12-30
545

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.30/ хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу тус Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Харин төслийн анхны хэлэлцүүлгийг мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед тус Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй санал гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул хуралдаан даргалагч хуулийн төслийн уг заалт нь Үндсэн хуулийн зарчимд нийцэж буй эсэхийг нягталж, дахин санал хураалт явуулж шийдвэрлэх чиглэл өгсөн юм.

Энэ дагуу Байнгын хорооны хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд хуулийн төсөлтэй холбогдох зарчмын зөрүүтэй уг саналаар дахин санал хураалгах шаардлага үүссэн байна. Түүнчлэн уг саналтай холбогдуулан гаргасан эрх зүйн дүгнэлтийг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр гишүүдэд танилцуулсан юм.

Дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа нар зарчмын зөрүүтэй уг санал хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим болон улсын төсвийг хэлэлцэж батлахтай холбоотой УИХ-ын онцгой бүрэн эрхтэй зөрчилдөж байгаа тул төслийн 2 дугаар зүйлийг хасах нь зүйтэй гэж үзэж байгаа, шаардлагатай үед төсвийг хэрхэн зарцуулах, төсөвт тодотгол хийх эрх Засгийн газарт нээлттэй байгаа гэдгийг онцолж байв.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зарчмын зөрүүтэй саналаар дахин санал хураалгах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 76.9 хувь нь дэмжив. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дахин санал хураалгахыг дэмжсэн тул хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ.

Иймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хуулийн төслийг эцэслэн батлуулахаар тогтлоо.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.