
Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар 24-ний өдөр таалал төгсөж, Монголчуудад нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.
Төр, түмний хайртай хүүд Монголчууд хүндэтгэл үзүүлж арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Чингисийн талбайд зул өргөх ёслол зохион байгуулсан бол Өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбат агсныг энэ сарын 31-ний өглөө Спортын төв ордноос сүүлчийн замд үдэн гаргах болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл маргааш өглөө сүүлчийн замд үдэн гаргах талаар талийгаачийн гэргий Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа мэдээлэл орууллаа. Тэрбээр:
"Хайрт ханиа сүүлчийн замд нь 12-31ны өглөө 5:40өөс Спортын төв ордоноос үдэх боллоо. Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна" гэжээ.
