Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Цар тахлын хуулийг сунгах нь зүйтэй. Дэлхий дахинд өвчлөлийн нөхцөл байдал хүндэрч байна. Иймээс төсвийн захиран зарцуулагч нарт эрхийг нь өгөх хэрэгтэй. Цар тахлын хуулийг зургаан сараар дахин сунгаад эрхийг нь олгох хэрэгтэй гэж үзэж байна. Гишүүд төрийн томилгооны асуудлыг их ярьж байна. Томилгоог бид өөрсдөө хийсэн шүү дээ. Энэ сайд дарга нарыг бид өөрсдөө томилсон шүү дээ. Халамж хавтгайрсан. Халамжийг эзэнд нь олгох хэрэгтэй.