Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Цар тахлын хуулийг үүнээс хойш дахин сунгахгүй. Хуулийг сунгаж байгаа нь эдийн засаг, төсөвтэй холбоотой зохицуулалтуудыг хийж өгч байгаа шүү дээ. Цар тахлыг хуулийг далимдуулан хүний эрхийг зөрчиж, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг төрийн албанд томилж болохгүй.