Харцага Б.Бат-Өлзий "Ерөнхийлөгчийн Цом"-ыг хоёр дахь удаагаа хүртлээ

2021-12-30
1151

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан боллоо. 2011 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн энэхүү барилдаан өнгөрсөн жил цар тахлын улмаас завсарласан.

Энэхүү барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, улсын заан Д.Анар, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага О.Хангай, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын харцага Ц.Мөнхбаяр тэргүүтэй бөхчүүд хүч үзлээ.

 

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Бадарч, Улсын харцага Б.Бат-Өлзий нар үзүүр, түрүүнд үлдэж, Б.Бат-Өлзий харцага долоо давснаар түрүүллээ. Харин Улсын гарьд М.Бадарч зургаа даван үзүүрлэсэн юм. Улсын харцага Б.Бат-Өлзий  Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртэж, үүрд хадгалан үлдэх гурав дахь хүн боллоо.

Мөн өнгөрсөн наймдугаар сард Улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөр хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий хол илүү түрүүлж  байсан нь саяхан. Түүний хувьд Ерөнхийлөгчийн цомыг үүрд хадгалан үлдэхээр болсноор энэ зунаас хойш тунчиг өнгөтэй байгаагаа баталаа.  Наймдугаар сарын 512 бөхийн барилдаанаар улсын цол олгоно гэж яригдаж байсан ч харамсалтай нь олгогдоогүй.  Бөх шимтэн үзэгч ард түмний дунд ч цолыг нөхөн олгох хэрэгтэй гэсэн эгдүүцэл цөөнгүй гарсаар байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх барилдааны шагнал болох шилжин явах цомыг гардууллаа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.