Мутацийг нь тогтоох гэж мунгинаж байх зуур омикроны халдвар Монголыг хэд тойрч амжих юм шиг байна

2021-12-30
3953

ЭМЯ-ны цар тахлын нөхцөл байдлын талаарх өчигдрийн мэдээллээр гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 41 тохиолдол бүртгэгдсэн гэжээ.  Энэ чинь л аюул. Коронавирусийн Омикрон хувилбар эдүгээ дэлхийн 120  гаруй улс оронд тархаад байна гэсэн мэдээлэл байна. Энэ омог өмнөх Дельтагаасаа халдварлах чадвараараа хэдэн арав дахин их гэдгийг судлаачид тогтоочихсон.  Омикроныг хөнгөн хэлбэрээр тусдаг, нас баралт бага гэсэн анхны ойлголт төсөөллөөсөө дэлхий нийт татгалзаж эхлээд байна.  

ДЭМБ түгшүүрийн анхааруулга өгч, эрдэмтэд ирэх нэгдүгээр сарыг маш хүнд байх болно гэдгийг сануулж байна. Мөн улс орнууд халдварыг хязгаарлах арга хэмжээгээ хэдийн хэрэгжүүлж эхлээд байна.

Харин Монгол л амар амгалан байна. Баяр тэмдэглэж, шинэ жилдэж, хавтгайрсан шагнал, цол тэмдэг тараасан шиг цар тахал гэдгийг хэдийн мартчихсан найран дундаа наргиж байна. УОК-оос эхлээд Монголыг бурхан ивээнэ гээд итгэчихсэн юм шиг байна.  

Дэлхий нийтээрээ жийрхээд байгаа тэр омикрон Монголд ороод ирчихсэн байх магадлал өндөр байна. Тодруулбал, коронавирусийн омикрон хувилбараар өвчилсөн байж магадгүй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Тэдний дотор гадаадын улсуудаас ирсэн иргэдээс гадна ХӨСҮТ-ийн сувилагчид багтаж байгаа аж.

Тусгаарлагдсан хүмүүсийг ямар төрлийн мутацаар халдварласныг  илрүүлэх шинжилгээний хариу энэ долоо хоногийн сүүлээр гарах гэнэ.

ХӨСҮТ-ийн хувьд эхлээд PCR шинжилгээнд үндэслэж, коронавирусээр өвчилсөн эсэхийг магадалж буй. Хэрэв хариу эерэг гарвал альфа хувилбарын мутац мөн эсэхийг тодруулдаг дараагийн шинжилгээг хийнэ. Хэрэв альфа биш байвал мутацыг тодруулахаар ажиллах бөгөөд, хариуг Япон улс руу явуулж баталгаажуулна гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлсэн. Мөн энэ бүх ажиллагаа нь багадаа 14 хоног зарцуулна гэж онцолсон билээ. Нэг ёсондоо мутацийг нь тогтоох гэсээр байх зуур омикроны халдвар Монголыг хэд тойроод амжих юм шиг байна.

Бидний өнөөдрийн байж байгаа байдал “Мэдэхгүйгийн дотор амгалан” гэдэг шиг л байна. Харин дэлхий ертөнцөд юу болж байгааг гадаадын эх сурвалжуудаас хүргэе.

АФРИКТ КОВИД-19-ИЙН НАС БАРАЛТ ДОЛОО ХОНОГТ 72 ХУВИАР НЭМЭГДЭВ

Африкт коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний​​ тоо өмнөх долоо хоногоос 72 хувиар өссөн гэж ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд дурджээ.

Долоо хоногт дэлхий даяар нийтдээ 44.6 мянга орчим хүн “КОВИД-19”-ийн улмаас нас бараад байна.

ДЭМБ-ын мэдээлснээр арванхоёрдугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 26-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд дэлхийн хэмжээнд коронавируст халдварын 5 сая орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгдлээ. Энэ тухай ТАСС мэдээлэв

ЦАР ТАХАЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ АНУ-Д КОРОНАВИРУСЫН ТАРХАЛТ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЭВ

АНУ-д COVID-19 тахал эхэлснээс хойшхи хамгийн олон халдвар бүртгэгдсэн байна. Энэ тухай Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээс иш татан CNN мэдээлэв.

Арванхоёрдугаар сарын 28-нд тус улсад халдварын 254,496 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 2021 оны 1-р сарын 11-нд бүртгэгдсэн өмнөх рекордоос давсан (тэр үед 251,989 халдвар бүртгэгдсэн) хамгийн олон тохиолдол болов. Өвчлөгсөд омикроноор халдварласан гэдгийг судлаачид тодотголоо.

Мэргэжилтнүүд коронавирусын омикрон омгийн тархалтад санаа зовж байна.CNN-д ярилцлага өгсөн судлаачид нэгдүгээр сар хэцүү сар байх болно гэжээ. Жонс Хопкинсийн их сургуулийн тооцоолсноор АНУ-д халдвар авсан хүний ​​тоо 53.1 саяд хүрсэн байна.

ФРАНЦ БОЛОН ЕВРОПЫН ОРНУУДАД ХАЛДВАРЫН ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Францад 24 цагийн дотор коронавирусын 179,807 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд Оливье Веран нэгдүгээр сарын эхээр халдварын өсөлт өдөр бүр 250 мянган шинэ тохиолдолд хүрч болзошгүйг анхааруулав.

Мөн Итали, Их Британи, Португал, Грек улсад халдварын дээд хэмжээ бүртгэгдсэн байна. Энэ тухай BBC News мэдээлэв.

Хамгийн их голомттой Америк тивд халдварын тохиолдол 39 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад 11 хувиар өсжээ. Энэ бүхэн бол Омикроны  халдварлах гайхалтай хурдын ид шид.

Тодруулахад, цар тахлын нийт хугацаанд дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын 282.8 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 5.4 сая гаруй хүн нас бараад байгаа юм.

 

Б.Тулга

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.