Оросын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн жагсаалтыг Павел Дуров тэргүүлэв

2021-12-29
194

 2021 онд хамгийн их баяжсан Оросын тэрбумтнуудын жагсаалтыг “Telegram” мессенжерийг бүтээгч Павел Дуров тэргүүлжээ. Түүний хөрөнгө 13.81 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 17.24 тэрбум болсон гэж “Forbes” сэтгүүл мэдээллээ. 

Тус сэтгүүлд мэдээлж буйгаар, гол хөрөнгийнх нь үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Дуровын хөрөнгийн хэмжээ эрс нэмэгдсэн байна. 2021 оны гуравдугаар сард “Telegram” анх удаа өөрийн бондыг байрлуулж, зах зээл дээр 1 тэрбум ам.доллар босгожээ. Түүнчлэн өнгөрсөн 10 дугаар сард “Facebook”, “Instagram”, “WhatsApp”-ын үйл ажиллагаа доголдсоны дараа уг мессенжерийн хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. “Telegram” 70 сая шинэ хэрэглэгчтэй болжээ.

Жагсаалтын хоёрдугаарт, “Wildberries” цахим дэлгүүрийг үүсгэн байгуулагч Татьяна Бакальчук бичигдсэн байна. Түүний хөрөнгө 11.92 тэрбум ам.доллароор өсөж, 13.02 тэрбум ам.долларт хүрчээ.  Гол өрсөлдөгч нь болох “Ozon” компанийн IPO амжилттай болсон нь “Wildberries”-ийн үнэ цэнэ өсөхөд нөлөөлсөн байна.

"Еврохим" болон Сибирийн нүүрсний эрчим хүчний компанийн (СУЭК) гол хувьцаа эзэмшигч Андрей Мельниченко жагсаалтын гуравдугаарт орлоо. Жилийн хугацаанд түүний хөрөнгө 10.60 тэрбум ам.доллароор өсжээ. 2021 онд компаниудынх нь олборлосон түүхий эд, гаргадаг бүтээгдэхүүнийх нь үнэ өссөнтэй холбоотойгоор Мельниченкогийн хөрөнгө нь ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн байна. Биржээр арилжаалагддаг нүүрсний үнэ энэ жил хоёр дахин, азотын бордооны үнэ дэлхийн зах зээлд дөрөв дахин, фосфатын бордоо хоёр дахин, калийн бордоо гурав дахин өссөн гэж “Forbes” бичжээ.

Оросын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн жагсаалтын эхний 10-т мөн "Северсталь" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Алексей Мордашов болон түүний гэр бүл (+ 6.83 тэрбум доллар), "Лукойл" компанийн тэргүүн Вагит Алекперов (+ 6.44 тэрбум доллар), “Playrix” видео тоглоомын компанийг үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч нар болох Игорь болон Дмитрий Бухман (тус бүр нь + 4.76 тэрбум доллар), "Сибур" ба "Новатэк" компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Геннадий Тимченко (+ 4.35 тэрбум доллар), "Новатэк" компанийн тэргүүн Леонид Михельсон (+ 4.21 тэрбум доллар), банкир Олег Тинков (+3.42 тэрбум доллар), “Лукойл” компанийн хувьцаа эзэмшигч, “Спартак” хөл бөмбөгийн клубийн эзэн Леонид Федун болон түүний гэр бүл (+ 3.41 тэрбум доллар) багтжээ. 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.