“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2021-12-29
794

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Түр хорооны хуралдаанаар УИХ-ын дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Ганболд нар төслийн 1 дэх заалтын 1 дүгээр дэд заалтад “ноогдох” гэсний дараа “Оюу толгой ХХК-иас “Туркойс Хилл Ресурсес” компанид төлөгдөх 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалтад “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Болорчулуун нар төслийн 1 дэх заалтын 2 дугаар дэд заалтын “цуцлах, дуусгавар болгох” гэснийг “хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох” гэж өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Б.Жаргалмаа гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Б.Саранчимэг, О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Н.Алтанхуяг, Д.Сарангэрэл, Т.Доржханд, Ж.Сүхбаатар, Б.Жавхлан нар асуулт асууж, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авав. Оюу толгойн ус ашиглалтын асуудлын талаар Ш.Адьшаа гишүүн тодруулж, Түр хорооны даргаас хариулт авсан бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Түр хорооны дэмжсэн, төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалтад “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан тодруулга хийлээ. Засгийн газрын зүгээс нэн тэргүүнд далд уурхайн бүтээн байгуулалтыг шуурхай дуусгаж, олборлолтыг эхлүүлэх, улмаар зардал нь үлэмж хэмжээгээр өсөж байгаа төсөлд хяналт тавьж, зориулалтын бус зардлууд байгаа тохиолдолд үр дагаварыг нь барагдуулах агуулгаар хэлэлцээрүүд явагдсан гэдгийг онцоллоо. Дээрх зарчмын зөрүүтэй саналаар төсөлд өөрчлөлт орсон тохиолдолд төслийн санхүүжилтийг хэрхэх талаар тэрбээр тодрууллаа. Төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалт нь “Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх” гэсэн агуулгатай байгаа. Далд уурхайн зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцах бөгөөд Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байхаас гадна Оюу толгой ХХК дээр өр үүсгэх вий гэдэг болгоомжлолын үүднээс эл саналыг гаргасан гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн тайлбарлав. Б.Саранчимэг гишүүн Оюу толгой төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн эсэх, олборлолтын үйл ажиллагаанд гүний усны нөөцийг ашиглаж байгаад өөрчилж, технологийг сайжруулах эрэл хайгуул хийж байгаа эсэх талаар асуулт асууж, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас хариулт тайлбар авсан. Хэлэлцээрийн үр ашгийн талаар Д.Сарангэрэл гишүүн тодруулсан. Монгол Улсын зүгээс байгалийн баялаг, нөөцөө санал болгож төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч талыг бид урьсан. Харин хөрөнгө оруулагч тал маань хөрөнгөө оруулахын оронд зээл зуучлаад, Монгол Улсыг өр төлдөг схем руу оруулж, өрөөр, зээлийн хүүгээр, үндсэн төлбөрөөр ашиг авдаг байдлаасаа татгалзаж байна хэмээн ойлгож байгаа хэмээн Ц.Даваасүрэн гишүүн хариулт өгөв.

Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариулт өгөхдөө, далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаар 40 сая тонн баяжуулах хүчин чадал нь 3 дахин нэмэгдэх бөгөөд үүнийг дагаад Монгол Улсын борлуулалт дээр суурилан авдаг татвар, хураамжийн хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой гэв. 2020 онд гэхэд л 1.4 тэрбум ам.долларын борлуулалт байдаг бол далд уурхай ашиглалтад орсноор дээр хэмжээ 5 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий гэлээ. Т.Доржханд гишүүн, далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай зардлын талаар тодрууллаа. Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулахдаа, нийтдээ 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх мэдээллийг хөрөнгө оруулагч талаас өгсөн гэв. Далд уурхай 2023 оны I улиралд ашиглалтад орох нь дөрвөн үе шаттай гэв. I үе шат нь үйлдвэрлэлийн ам, хацарт бутлуур, конвер ашиглалтад орж, ингэснээр хоногт 6500 орчим тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно. II үе шат нь ашиглалтад орохоор 30000 тонн, III үе шат ашиглалтад орохоор 45000 тонн, ийнхүү үе шаттайгаар ашиглалтад орсоор 2028 он гэхэд 90000 тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно хэмээгээд ТЭЗҮ-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороонд шилжүүллээ.  






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.