Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 218 хүнээс коронавирус илэрсэн талаар ЭМЯ мэдээллээ.
Тодруулбал,
- Улаанбаатарт 118
- Орон нутагт 59
- Зөөвөрлөгдөн ирсэн 41 тохиолдол батлагджээ.
Одоогоор улсын хэмжээнд 1775 иргэн эмнэлэгт, 3138 иргэн Өрхийн эмнэлгийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавирусийн улмаас 61-80 гаруй насны ytu хүн нас баржээ. Ингэснээр коронавирусээс шалтгаалсан нас баралт 1984 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.