Европт “COVID-19”-ийн өвчлөл эрс нэмэгдэж байна

2021-12-29
261

Европын орнууд коронавирусний “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахаар тэмцэж буй энэ үед Францад мягмар гарагт халдварын хамгийн олон буюу 179 807 тохиолдол илэрчээ. 

Энэ нь Европын орнуудын дунд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод зогсохгүй Итали, Грек, Португал, Англид ч мөн улсын хэмжээнд урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтүүд бүртгэгдсэн байна.

Үүнд зул сарын баярын үеэр халдварын үзүүлэлтүүдийг тайлагнахад гарсан саатал ч мөн нөлөөлсөн байж болзошгүй аж. Улс орнууд халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын улмаас баярын үеэр халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгааг мэдээлсээр ирсэн юм.

Олон судалгаагаар “омикрон” хувилбарыг “дельта”-гаас хөнгөн өвчлүүлдэг, халдварласан хүмүүсийнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл 30-70 хувиар бага болохыг тогтоогоод байгаа юм. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Европт өвчлөл эрс нэмэгдвэл эмнэлгийн ачаалал улам бүр хүндэрнэ гэдгийг анхааруулсан билээ. 

Даваа гарагт Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран ирэх нэгдүгээр сарын эхээр улсын хэмжээнд өдөрт 250 мянга гаруй тохиолдол илэрч болзошгүй байгааг анхааруулсан бол Францын Эмнэлгийн холбоо “туйлын хүнд өдрүүд ирж байгааг” сэрэмжлүүлсэн байна.

Ерөнхий сайд Жан Кастекс энэ долоо хоногийн эхээр хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан бөгөөд үүнд нэгдүгээр сарын эхэн үеэс долоо хоногийн хамгийн багадаа гурван өдөрт нь гэрээсээ ажиллах боломжоор хангахыг ажил олгогчдод үүрэг болгох багтжээ. Мөн иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлж, хамгийн сүүлийн мэдээллээр 23 сая гаруй хүн нэмэлт тунг тариулаад байна.

Европын бусад орнуудад

Италид мягмар гарагт илэрсэн халдварын тохиолдлын тоо 78 мянга давсан нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Мөн халдварын улмаас 202 хүн нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 136 753-т хүрчээ.

Португалд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 17172 тохиолдол илэрсэн нь мөн л урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.

Грекийн Эрүүл мэндийн сайд Танос Плеврис улсын хэмжээнд 21657 тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн нь өмнөх өдрийн хамгийн өндөр үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн байна.

Мөн Кипрт өдөрт хамгийн олон буюу 2241 тохиолдол шинээр илэрчээ.

Үүний зэрэгцээ Англид 117 093 тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Их Британийн хэмжээнд баярын үеийн “COVID-19”-ийн мэдээлэл одоогоор гараагүй байна. 

Эх сурвалж: Montsame.mn

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.