Израилын тэргүүлэх эмнэлэг COVID-19-ийн эсрэг вакцины IV тунгийн үр нөлөө, аюулгүй байдлыг турших клиникийн туршилтаа эхлүүллээ. Энэ нь IV тунгийн анхны албан ёсны туршилт хэмээн Sheba эмнэлэг онцолсон байна.
Вакцины III тунгаа 8 дугаар сарын 20-оос өмнө хийлгэсэн эрүүл мэндийн 150 ажилтан албан хаагчдад IV тунг хийж эхэлсэн бөгөөд туршилтыг Эрүүл мэндийн яамтай хамтран явуулж байгаа аж.
Холбогдох урьдчилсан мэдээлэл ойрын хэдэн өдөрт багтаж гарна хэмээн туршилтыг удирдан явуулж буй профессор Гили Регев-Ёхай хэлжээ.
Тус улсын Ерөнхий сайд Нафтали Бенет өнгөрсөн 7 хоногт өндөр настнууд болон эрүүл мэндийн ажилчдад Pfizer-BioNTech-ийн вакцины IV тунг хийх тал дээр мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагана гэж мэдэгдсэн.