COVID-19-ийн “Omicron” хувилбарын тархалт эрчимжиж байгаатай холбоотойгоор “Apple” компани Нью-Йорк дахь томоохон дэлгүүрүүдээ хаахаар боллоо.
Тухайлбал: Нью-Йорк хотын 16 салбар дэлгүүрийнхээ үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Харин худалдан авагчдад цахим захиалга хийж, дэлгүүрт хүрэлцэн ирж бүтээгдэхүүнээ хүлээн авах боломж олгож байгаа юм байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт тус компани хэд хэдэн удаа салбар дэлгүүрүүдээ түр хугацаанд хаахаар шийдвэрлээд байгаа юм.