Грект халдвартай тэмцэх шинэ арга хэмжээнүүдийг танилцуулжээ

2021-12-28
211

Грект коронавирусний хурдан халдварладаг “омикрон” хувилбарын тархалттай тэмцэхийн тулд шинэ арга хэмжээнүүдийг даваа гарагт танилцуулжээ.

Эрүүл мэндийн сайд Танос Плеврисийн мэдээлснээр, даваа гаргийн өглөө мэргэжилтнүүдийн хорооноос зөвлөмж гаргасны дараа шийдвэрлэсэн арга хэмжээнүүдийг ирэх нэгдүгээр сарын 3-наас 16-ны хооронд мөрдөнө.

Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгсэл, супермаркет болон олон хүн цугласан бүх газарт “FFP2” эвсэл “KN95” амны хаалт зүүх, боломжгүй тохиолдолд мэс заслын амны хаалтыг хоёр давхарлан зүүх шаардлагатай байна.

Мөн хоол хүнсээр үйлчилдэг, энтертайнмент үйлчилгээ үзүүлдэг газрууд шөнийн 12 цаг гэхэд үйл ажиллагаагаа зогсоох ёстой. Ингэхдээ зөвхөн ширээнд сууж үйлчлүүлэх хүмүүсийг хүлээн авах бөгөөд ширээнүүдийг зайтай байрлуулж, нэг ширээнд зургаагаас олон хүн суухыг хориглоно.

Спортын байгууламжуудын хувьд 10 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой. Мөн ахмад настны асрамжийн газар, эмнэлэг, клиникүүдээр үйлчлүүлэх хүмүүст хатуу шаардлага тавих бөгөөд сүүлийн 48 цагийн дотор өгсөн шинжилгээний хариугаа үзүүлэх шаардлагатай байна.

Харин ажлын байрнуудын хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудын 50 хүртэлх хувь нь гэрээсээ ажиллах боломжтой бөгөөд хүн ихтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээс зайлсхийхийн тулд ээлжийн хуваарийг гаргах ёстой ажээ.

Даваа гарагт Грект коронавирусний халдварын 9284 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш улсын хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсныг тус улсын Үндэсний эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна.

Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн хорооны микробиологич Атанасиос Цакрисын мэдээлснээр, шинэ хувилбар нийслэл Афин хот оршдог Аттика бүсэд давамгайлан тархах болоод байна. “Өнгөрсөн долоо хоногт тус бүсээс цуглуулсан сорьцууд шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын 70 хувь нь “омикрон” хувилбараар халдварласан байсныг харуулсан” гэж тэрбээр “Skai” радиод ярьжээ.

Грект өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын 1 084 153 тохиолдол илэрч, 20496 хүн халдвараар нас баржээ. Мөн эрчимт эмчилгээний тасагт 629 өвчтөн эмчлүүлж байгаагийн 84.74 хувь нь вакцинд хамрагдаагүй юм уу эхний тунд хамрагдсан байгаа бол 15.26 хувь нь бүрэн тунд хамрагдсан хүмүүс байна. 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.