МҮОНТВ-ийн "Монголын мэдээ" сувгийн тоймч, парламентын сэтгүүлч Ж.Алтангэрэл өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.
Үндэсний телевизээр олон нийтэд хүрдэг парламентын сурвалжлага, улс төрийн нэвтрүүлэг, ярилцлагын агуулгыг зураглаж явдаг тоймч Ж.Алтангэрэл нь мэдээллийг тэнцвэртэй хүргэж, сэтгүүл зүйн ёс зүйг мөрдлөг болгон ажилладаг салбарынхандаа хүндлэгдсэн сэтгүүлчдийн нэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын зүтгэлтнүүдэд Монгол Улсын гавьяат цолыг өнөөдөр олгосон юм.