Үндэсний статистикийн хорооноос өгч буй мэдээллээр 2021 онд Монгол Улсын хэмжээнд малчин өрхийн тоо 7,5 мянгаар буюу 4,2 хувиар өссөн байна. 2021 оны дүнгээр 305,2 мянган малчин тоологдсон ба 59,1 хувь эрэгтэй, 40,9 хувь нь эмэгтэй малчид байна. Нийт малчдын 39,4 хувь нь зээлтэй байгаа бол 35,2 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ.
Нийт малтай өрх 246,2 мянга болж өмнөх оноос 4,2 мянгаар өссөн бол 1000-аас дээш малтай өрх 0,6 мянгаар өсөж, 201-999 малтай өрх 1,4 мянгаар буурсан байна.