Мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая толгой мал тоологдлоо. Нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр
- 4.3 сая адуу,
- 5 сая үхэр,
- 453.8 мянган тэмээ,
- 31.1 сая хонь,
- 26.5 сая ямаа тоологдлоо.
Нийт мал сүрэгт:
- Хонь 46.2 хувийг
- Ямаа 39.3 хувь
- Адуу 6.4 хувь
- Үхэр 7.5 хувь
- Тэмээ 0.7 хувийг эзэлж байна.
Сүүлийн 31 жилд сүрэгт ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар нэмэгдсэн. Сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь өмнөх оноос хоёр нэгж хувиар буурсныг онцлов.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал