Нийслэлийн 4 байршилд буюу Баянхошуу, 1-р хороолол, Хайлааст, 100 айл орчимд өнөөдөр өглөө агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Тухайлбал 100 айл орчимд агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 22 дахин их үзүүлэлт байв.
Агаарын бохирдол нэмэгдсэн шалтгааныг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Орлогогүй ядуу иргэд дугуй шатааснаас утаа нэмэгдэж байна” гэж тайлбарласан байдаг. 2020 оны сонгуулиар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэдэг PR-аар МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж байсан. Тэгвэл жил гаруйн хугацаанд агаарын бохирдол эргээд гамшгийн хэмжээнд хүрээд байна.
Г.Жүгдэр