Сингапурт 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ

2021-12-28
261

Сингапурт даваа гаргаас эхлэн 5-12 насны хүүхдүүдийг коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулж эхэллээ.

Тус улсын Боловсролын сайд Чан Чун Синий мэдэгдсэнээр, хамгийн түрүүнд 9-12 насны хүүхдүүдийг “Pfizer-BioNTech” консорциумын вакцинд хамруулна.

"Нэгдүгээр сарын 5-наас 6-8 насны хүүхдүүдийг, маргаашаас нь бусад бүх хүүхдийг вакцинжуулалтад урина" гэж тэрбээр хэлжээ. Тус хот улсын нутаг дэвсгэрт өдөрт мянга хүртэлх хүүхдэд вакцин хийх 15 төв нээгдсэн байна.

“Өнөөдрийн байдлаар энэ насныхан вакцин хийлгээгүй байгаа хүн амын ихэнх хувийг эзэлж байна” гэж “COVID-19”-ийн халдварын тархалттай тэмцэх байгууллага хоорондын бүлгийн мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ Сингапурын Эрүүл мэндийн яаманд вакцинжуулалтад хамрагдаагүй тохиолдолд хүүхдүүдэд хязгаарлалт тогтоох төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа аж. Хүүхдүүдийг вакцинжуулах замаар коронавирусээс хамгаалах нь нэн тэргүүний ажил юм гэж тус яам мэдэгдсэн байна. Сингапурын эрх баригчид наймдугаар сараас эхлэн вакцин хийлгэсэн хүмүүст нийгмийн ялгаатай хязгаарлалт нэвтрүүлжээ. Тодруулбал, тэд худалдааны төв, кафе, ресторан, нийтийн хоолны газар, номын сан, спорт зааланд очих, бусад улс орноор аялах боломжтой. Энэ журам нь мөн 12-17 насныханд хамаарна.

Сингапурт бүх нийтийн вакцинжуулалт энэ оны эхээр эхэлжээ. Тус улсын Эрүүл мэндийн яам “Moderna”, “Sinovac”, “Pfizer-BioNTech” компаниудын вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрт хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан бүх вакциныг зөвшөөрчээ. Өнөөдрийн байдлаар нийт хүн амынх нь  87 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна. 

Үүнээс гадна, Сингапурын эрх баригчид даваа гаргаас эхлэн коронавирусний "омикрон" хувилбараар халдварласан хүмүүст зориулсан журмаа өөрчилж, гэрээр эмчилгээ хийлгэхийг зөвшөөрчээ. Түүнчлэн уг хувилбараар халдварласан өвчтөнүүдтэй ойр харьцсан хүмүүсийг заавал тусгаарлах журмыг цуцалсан байна. 

Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлснээр, Сингапурт "омикрон" хувилбараар халдварласан 550 орчим тохиолдол бүртгэгдсэнээс 100 орчим тохиолдол нь дотооддоо илэрсэн бол үлдсэн нь бусад улсаас зөөвөрлөгдөн иржээ. 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.