-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ГУТЕРРИШ: "COVID-19 сүүлчийнх биш, бид дараагийн иймэрхүү тахалд бэлтгэлтэй байх ёстой-
Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, "COVID-19" тахал нь хүн төрөлхтний хувьд сүүлчийнх биш, дараагийн халдварт тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна гэжээ.
Тэрбээр “COVID-19 нь хүн төрөлхтөнд нүүрлэх сүүлчийн тахал биш байх болно. Тиймээс бид дараагийн иймэрхүү хямралд бэлтгэх хэрэгтэй "гэж Гутерриш цахим хуудас наа бичжээ.
Тэрээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 27-нд дэлхий нийтээр тахлын эсрэг бэлэн байдлын олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэгийг сануулж, энэ хүрээнд болзошгүй цар тахлын асуудалд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийхийг уриалжээ.
Гуттереш өмнө нь Оросын Sputnik V-ийн коронавирусын эсрэг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хүлээн зөвшөөрөхийн чухлыг хэлж, энэ үйл явц аль хэдийн эхлээд байгааг тэмдэглэлээ. “ДЭМБ Sputnik V вакциныг хүлээн авсныг бид мэдээж талархан хүлээж авах болно. Энэ үйл явц явагдаж байгааг би мэдэж байна "гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дурджээ.
Эх сурвалж: Лента.ру