Олонхийн түрэмгийлэл ба “оготнын дуу тэнгэрт хүрэхгүй”

2021-12-28
1720

Өнөөгийн УИХ-ыг сөрөг хүчинтэй гэх хэцүү, үгүй гэх бас хэцүү.  Д.Ганбат тэргүүтэй  “Бага газрынхан” буландаа бузгайрч харагдавч олонхын бүлэг тэднийг ёстой л  жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэсэн тоомжиргүй байдлаар ханддаг. Улс төрийн соёл төлөвшил талаасаа бол энэ үнэхээр муухай харагдана.

МАН үнэмлэхүй олонх  болсон нь үнэн. Энэ нь нэг талаас  эрх баригч намыг хүч түрж, асуудлыг шийдэх эрхийг нь сонгуулиар өгчихсөн гэж харагддаг.  Гэхдээ парламент бол зөвшилцлийн байгууллага. Мөнөөх олон ургальч үзэл энд л жинхэнэ өрнөж ухаанаа уралдуулж, Монголынхоо төлөө уралцаж байх ёстой индэр, эрх мэдэл энэ танхимд бий.

Харин өнөөдөр энд эрх баригч олонхын санал бодол илүү ноёрхож, цөөнхийн дуу хоолой үнэгүйдэж байна. Монголын төрд ардчилал алсарч байгаа зураглал эндээс харагддаг. Уг нь ардчиллын гол зарчим бол зөвшилцлийн механизм гэж улс төрчид онолддог шиг санагдах юм. Гэтэл өнөөдөр яг л оготоны дуу тэнгэрт хүрдэггүй гэдэг шиг сөрөг хүчний үнэ цэнэтэй, санаа сэдэл өгөх санал бодлууд олонхын “олонлог” дунд парламентын хүрэн зандан танхимд замхарч байна.

Олонхоороо хүч түрж байгаа талаар өнөөгийн парламентын цөөнх үргэлж гомдолдог.  2022 оны улсын төсвийн  араас цөөнх  хүч түрж баталлаа гэсэн гомдлыг дайж л байсан.  Өмнөх долоо хоногт Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцэх үеэр  бас л энэ үгээ дайж байгаа харагдсан.  Тус хуулийг өнгөрөгч зургадугаар сард сунгах асуудлыг хэлэлцэх үеэр  АН-ын бүлгийнхэн  энэ  хуулийн тайланг тавиагүй учраас  хуулийн үйлчлэлийг сунгахыг хүчтэй эсэргүүцэж байв. Мөн тэд Цар тахлын үед хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцохыг шаарддаг. Альч талаас нь харсан сөрөг хүчнийхний энэ сөрөлт маш зөв ч эрх баригчид олонхоороо бардамнаж няцаасаар ирсэн нь бас үнэн.  

Цөөнхийн бүлэг энэ мэт ”түрэмгийлэлд” өртөж тэдний дуу хоолой парламентын шийдвэрээс ихэнхдээ орхигдож  гээгдсээр байна.  

Хэрэв МАН өөрсдийгөө улс төрийн төлөвшсөн институц гэж тооцдог бол сөрөг хүчиндээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үнэмлэхүй хэмжээгээр хангахаас гадна тэдний санал шүүмжлэлд нэн хариуцлагатай, анхааралтай ажил хэрэгч хандаж байх ёстой гэдэг нь үндсэн зарчим.

Нэг зүйлийг эргэн санахад 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар  АН олонх болсон тэр үед хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө “УИХ-д АН олуулаа хүч түрж шийдэх гэсэн чиг хандлага ажиглагдаж байгаа. Парламент бол зөвшилцлийн олон ургалч үзлийн индэр, хууль тогтоох дээд байгууллага.

Харин олонхоороо хүч түрж асуудал шийддэг тогтолцоог большевизм гэдэг. Олонх цөөнхөө сонсохгүй, асуудлаа шийдээд явах нь Монголын ардчиллын ололтыг гажуудуулж байна” хэмээн ярилцлага өгч байв.

Урьдын хэлсэн хойно нь гэрч гэдэг шиг өөрийнх нь энэ үгийг одоо өөрт нь дахиад нэг сануулчихмаар санагдлаа.

Б.Тулга

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.