
Дэлхийн 30 гаруй улсад амжилттай хийгдээд байгаа бизнесийн реалити шоу Шарк танк нэвтрүүлгийн 3 улирлын туршид хамгийн өндөр санхүүжилт авсан төсөл бол "Амжилт сургуулийн цогц систем"байлаа. Мэдээллийн технологийн салбарт 10 гаруй жилийн туршлагатай ажиллаж байгаа Ж.Шижир “Амжилт” сургуулийн цогц систем” төслийг танилцуулсан юм. Аль хэдийн 50 гаруй сургуулийн 70000 гаруй хэрэглэгчтэй болсон уг төсөл дээр компанийнхаа 40 хувийг санал болгон MCS группийн дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшингээс 1,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт амжилттай авч чадсан юм. Тэрээр Шаркаас хөрөнгө оруулалт авсныхаа дараа өөрийн цахим хуудаснаа сэтгэгдэлээ илэрхийлжээ. “Монголын боловсролын салбарт өөрчлөлт хийх Амжилт 2.0 Сургуулийн цогц систем шарк танк нэвтрүүлгээс 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа. Энэ мөнгө зөвхөн бидний ирээдүй болсон хүүхдүүдэд зориулагдах болно” гэжээ.
Ийнхүү Амжилт групп Монголын хамгийн том компани MCS групптэй хамтран ажиллахаар болж байна.
Х.Соёл




УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал