2021 оны 12 дугаар сарын 27-ноос 2022 оны 1 дүгээр сарын 03-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулавтар байх боловч 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2022 оны 1 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Хур тунадас: 28-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Халх голын сав газраар ялимгүй цас, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 6-11 метр, 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2022 оны 1 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.