Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг “Эг”-ийн голд 12 дугаар сарын 15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн. 12 дугаар сарын 24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 6 автомашин усанд суусан байсныг татан гаргаж ажилд бэлтгэсэн бөгөөд 12.27-ны өдөр шороон далан байгуулах ажлыг зохион байгуулна.