Австрали улсад омикроны тархалт эрс нэмэгдэж, АНУ-д 1000 гаруй нислэг цуцалжээ

2021-12-27
1170

Австралид өнгөрсөн амралтын өдрүүдэд коронавирусийн омикрон хувилбарын халдварын тархалт эрс нэмэгдсэнийг мэдээллээ. Тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужид хоногт халдварын 6,324, Викториа мужид 2,000, Күйнслэнд мужид 784 болон Тасманид 35 тохиолдол илэрчээ.

Сидней Морнинг Хералд хэвлэл мэдээлснээр Шинэ Өмнөд Уэльс мужийн нутагт коронавирусийн халдвар авсан гурван хүн нас барсан байна. Эдгээр гурван хүний нэг нь омикрон хувилбараар халдварласан байжээ. Тус мужид омикроны халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол ийнхүү албан ёсоор бүртгэгдлээ.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс, Тасмани, Күйнслэнд мужуудад 5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин тарихыг зөвшөөрөөд байгаа юм.

Энэ хооронд зул сарын баярын өдрүүдэд АНУ-ын нутаг дэвсгэрт өчигдөр 1,000 гаруй нислэгийг цуцалжээ. Баярын өдрүүдэд гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ уулзахаар аялалд гарсан олон арван мянган зорчигч аяллын төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагатай болж нисэх буудлуудад хоног төөрүүлэх болжээ.

Ковидын омикрон хувилбарын тархалт баярын өдрүүдэд эрс нэмэгдсэн тул гурав дахь хоногтоо дараалан АНУ даяар нислэгүүдийг цуцалж байна. Өнгөрсөн баасан гарагт буюу зул сарын баярын өмнөх өдөр 700 орчим, бямба гарагт буюу зул сарын баярын өдөр 997 нислэгийг цуцлаад байсан бол ням гарагт ийнхүү 1,000 гаруй нислэгийг зогсоожээ.

Коронавирусийн омикрон хувилбар одоогоор дэлхийн 100 орчим улсад бүртгэгдээд байгаа бөгөөд зул сарын баярын өдрүүдэд халдвар огцом нэмэгдэхийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд онцгойлон анхааруулаад байсан юм.

Европын Уэльс, Шотланд зэрэг улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийг шинээр тогтоож байгаа бол зарим нь ирэх жилийн хавар хүртэл цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг сунгаж байна. Франц улсад халдварын тархалт хамгийн өндөр түвшиндээ хүрч, хоногт 100,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.