Сүхбаатар дүүрэгт орших Хангай хотхоны дугаар байрны зүүн талд авто замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн хэрэг энэ сарын 25-26-нд шилжих шөнө гарчээ. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу Тээврийн Цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлсэн байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тухайн хэргийг үйлдсэн этгээдүүд нь 2005 онд төрсөн 16 настнууд байжээ.