Хятадад 2021 оны наймдугаар сараас хойшхи коронавирусын хамгийн олон тохиолдол өнгөрөгч Бямба гарагт бүртгэгдлээ. Энэ тухай 12-р сарын 25-ны бямба гарагт БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны тоо баримтаас иш татан ТАСС мэдээлэв.
Өнгөрсөн хоногт тус улсад SARS-CoV-2 омгийн халдварын 164 шинэ тохиолдол илэрч, мөн халдвартай 73 хүн гадаадаас ирсэн байна. Эдгээрийн 140 өвчтөнд халуурах, ханиалгах, сулрах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол бусад хүмүүст өвчин нь шинж тэмдэг илрээгүй гэжээ.
Тухайн өдөр коронавирусын улмаас эмнэлэгт хэвтсэн хүний тоо 1881 болж өссөн ч өвчтнүүдийн биеийн байдал харьцангуй хөнгөн байна. Тухайлбал, тэдгээрээс ердөө есөн өвчтөний биеийн байдал хүнд байна гэжээ.
Халдвар анх дэгдсэн бүх цаг хугацаанд эх газрын Хятадад 100.8 мянган хүн коронавирусээр өвчилжээ. Харин энэ оны 1-р сарын 25-наас хойш 11 сарын хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол гараагүй байна.
Нэмж тодруулахад, тус улсад цар тахал эхэлснээс хойш 4636 хүн халдварын улмаас нас баржээ.