Нэг сэдвээр: Хариуцлага нэхэх ёстой сайд нар

2021-12-25
391

Улс орны эдийн засаг, нийгэмд гарч байгаа өөрчлөлтүүд өнөөгийн түвшинд өөдлөх гэхээсээ илүү доройтож байгааг ард иргэд хэлсээр байгаа. Ард иргэд гэлтгүй улс төрчид, төрийн жолоог атгаж байгаа Засгийн газар сайн мэдэж байгаа. Тухайлбал манай улсын хэрэглээний үнийн индэкс өнгөрсөн 11-р сарын байдлаар 2 оронтой тоог давсан. Энэ хувь үзүүлэлт энэ сард улам нэмэгдсэн нь тодорхой. Түүнчлэн ковидийн нөхцөл байдал дээрдсэн зүйлгүй өвчлөгсөд болон энэ өвчний улмаас нас барагсдын тоо ч буурахгүй байна. Мөн Урд хөрш манай улстай хиллэдэг боомтуудаа 2 сар гаруй хугацаанд хаачихаад байна. Энэ хугацаанд манай улсын өргөн хэрэглээний болоод бүхий л бараа бүтээгдэхүүүний үнэ тэнгэрт хадлаа. Бизнес эрхлэгчид хүнд байдалд орж, зарим нь хаалгаа барилаа. Энэ бол өнөөгийн засгийн газрын зарим сайд нар ажлаа хийж чадахгүй, чадамжгүй байгаатай шууд холбоотой.

Ингээд сөрөг хүчин болон Засгийн газрын түвшинд яригдаж, солих шаардлагатай гэж нэрлэгдэж байгаа сайд нарын тухай товч ярья. Огцруулах нь цаг хугацааны асуудал болсон, зайлшгүй солих шаардлагатай, чадамжгүй байна гэж нэрлэгдэж байгаа сайд бол Зам тээврийн хөгжлийн сайд Халтар. Түүнийг салбар яамаа тэргүүлж байгаа энэ хугацаанд гараас нь гарсан ажил алга. Тухайлбал Дархан-Улаанбаатарын чиглэлийн авто зам урагшилсангүй, хилийн боомтуудыг нээх асуудалд үр дүнтэй ажил хэлэлцээр хийж, асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Мөн өөрийн хамаарал бүхий компанийг эрх мэдлээ ашиглан боомтын тээвэрт явуулах давуу байдлыг бий болгочихлоо гэсэн шүүмжүүд ч цахим орчинд нэлээдгүй сэвлээ.

Мөн дипломат гэрээ хэлэлцээрийг нааштай явуулж чадахгүй байгаа гадаад харилцааны сайд Батцэцэгийг ч чаддаг хүнд нь ажлаа өгөх ёстой гэх хүмүүс байгаа. Түүнийг нохойд барьдаг мод шиг дэд сайдынхаа ард нуугдчихаад, боомтын асуудлыг ч шийдэж чадахгүй, балчирдаж байна гэж үзэгсэд байна.

Өөр нэг сайд бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ёндон. Түүнийг Монголын эдийн засагт хамгийн чухал нөлөө үзүүлдэг Уул уурхайн салбарынхаа жолоог атгуулж байхад Монголчууд нийтээрээ шатахууны хомсдолд орсон. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний салбар, үйлдвэрлэл болон үл хөдлөх гээд бүх салбарын бүх бүтээгдэхүүний үнэ ханшид шууд нөлөөлдөг гэдэг утгаараа ядарсан монголчуудын амжиргаа улам дордсон. Энэ хариуцлага бол Ёндонгийнх гэдэг нь ёстой үнэн.

Мөн цар тахалын тархалтыг хязгаарлаж, иргэдийн амь нас эрүүл мэднийг сахин хамгаалах ажлаа дорвитой хийж чадахгүй байгаа Эрүүл мэндийн сайд Энхболдын нэр ч яваа.

Гэхдээ байнга яригдаж байгаа эдгээр сайд нараас илүүтэй хариуцлага нэхэх ёстой төрийн түшээ бол эрхэм Шадар сайд Амарсайхан гэдгийг орхиж болохгүй. Тэр нэг их ажил хийсэн дүртэй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарч, бусдыг шүүмжилсэн яриаг харамгүй цацаж, загнаж харагддаг. Харамсалтай нь түүний сүржин яриа шийдэмгий мэт харагддаг төрх нь ажлын үр дүнгээрээ мэдэгдэх зүйл байсангүй.

Тухайлбал одоогийн байдлаар манай улсад ковидын халдвар авсан иргэдийн тоо нийт 390 орчим мянгад хүрчээ. Харин нас барагсдын тоо 2000-ыг шүргэжээ. Өвчлөлийн тархалтыг хазаарлаж, иргэдийн амь насыг хамгаалж чадаагүй буруутан хэн бэ гэвэл яалт ч үгүй шадар сайд С. Амарсайхан. УОК-ийн дарга, Шадар сайдын албан тушаалыг хийсэн ажилтай, хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнтэй байсан бол Монгол улс одоогийн нөхцөл байдалд хүртлээ дордохгүй байсныг иргэд хэлж байгаа юм. Хэрвээ цар тахалын тархалт бага байхад үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж чадсан бол хилийн боомтууд ч хаагдахгүй байх нөхцөл үүсч болох байсныг хэлэх хүмүүс олон байгаа юм. Ковидын тархалт өндөр байхад Шадар сайд нь өөрийн эзэмшлийн байгууламжид олон хүнийг цуглуулсан тоглолт зохион байгуулж байхад мэдээгүй гээд сууж байх жишээтэй. Үүнийгээ ч 25-р суваг тедевизийн Ам нээвэл нэвтрүүлэгт оролцохдоо хээв нэг хэлчихээд гэлбэлзэж суусан нь саяхан. Гэтэл иргэд, бизнес эрхлэгчид төр засгийн бодлого шийдвэрийг хүндэлж, өчнөөн сараар бизнесээ түгжүүлж хаалгаа барьж байх жишээтэй. Энэ бол шударга ёс, хууль тэгш үйлчлэх зарчмыг ч үл ойшоосон хариуцлага нэхэхгүй байхын аргагүй алдаа юм.

Энэ мэтчилэн ажлын хариуцлага хүлээх ёстой, суудлаас нь огцруулах нөхцлүүдийг харуулчихсан сайдууд байгаад байна. Ерөнхийдөө Сайдын суудлуудад халаа сэлгээ хийгдэх нь илэрхий. Хэвлэлээр байнга нүдүүлдэг, цаашдаа сайдын суудал нь ганхсан хэдэн сайдын эгнээнд Шадар сайд Амарсайхан байх ёстой гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ. Учир нь түүнийг УОК-ийн дарга, Монгол улсын шадар сайд хийж байх энэ хугацаанд түүний чиг үүргийн хариуцсан ажлууд ямар их уналттай, үүнээс үүдэж иргэд бизнес эрхлэгчдийн амжиргаа хэрхэн доройтож байгааг ард түмэн харж байна. Танд энэ улсын маш том эрх мэдэл байна. Харин эрх мэдлийнхээ хүрээнд иргэдийн амьдралд нэмэртэй чухал шийдвэрүүд хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд ийм ажил тань үр дүнтэй байлаа гээд хэлэхэд үнэндээ мэдрэгдэх зүйл алга. Одоо та энд тэнд Лайв хийж өөрийгөө дөвийлгөж, өөрийнхөө рэйтингийг өсгөж явахаа болиод өгөгдсөн эрх мэдэл үүргийнхээ дагуу дорвитой ажил хийхийг иргэд чинь хүлээж байна. 

Одоо таны хэвлэл мэдээлэл, сошиал хуудсуудаар хэлж ярих хэтэрхий их байна. Харин хийсэн ажил тань харагдахгүй байна. Энэ бол ард түмний таниас хүлээж байгаа захиалга.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.