Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 248 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 7 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 241 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 1.67 нь Улаанбаатар хотод,
- 74 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 1 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,981 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.