Гамшгийн хууль байсаар байтал Цар тахлын хуулиар Засгийн газрыг угжих учир шалтгаан юу вэ

2021-12-25
1461

-Цар тахлын хуулийг дахин дахин сунгах учир шалтгаан нь халдварын өнөөгийн нөхцөл байдал лав биш-

Баасан гарагт УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Цар тахлын хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн.

2020 оны дөрөвдүгээр сард баталж зөвхөн тухайн оныг дуустал хэрэгжиж, УИХ нэг удаа зургаан сараар сунгаж болох заалттай энэ хуулийг эдүгээ бүр дөрөв дэх удаагаа сунгахаар  хэлэлцэж байгаа нь энэ.  

Засгийн газрын хувьд энэ хууль чихэр бурам шиг амттай байгаа нь тодорхой. Тийм ч болохоор дахин дахин сунгуулах гэж зүтгэхээс яах билээ. Ёстой даварна даварна гэхэд арай л ахдаад байх шиг. Хуулийн агуулга бол тодорхой. Засгийн газарт хэмжээлшгүй эрх олгож байгаа болохоор дураараа дургих дунд чөмгөөрөө жиргэх  “хууль ёсны” боломж олгож байгаа юм.  Мөнөөх УИХ-ын зүйл бүрээр, салбар бүрээр нь баталсан төсвийг өөр хооронд нь шилжүүлж нэмж хасч болно. Хуулиараа  зөвхөн онцгой байдал, эрүүлийг хамгаалах, хүчний зарим байгууллагын албан тушаалтныг шууд  томилох эрхтэй ч үүнийг хавтгайруулан аль ч салбарын томилгоог Төрийн албаны зөвлөлийн толгой дээгүүр харайлган томилох эрхтэй болсон. Гэхчлэн бөөн боломж. Товчхондоо бол  УИХ эрхээ Засгийн газарт түр “зээлдүүлсэн” гэсэн үг.

Өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Дөрвөн жилийн хоёр жилд нь бүх юмыг Засгийн газартаа өгч байгаа юм бол УИХ тарвал яасан юм бэ. Бидэнд хийх зүйл байна уу”  гэж асуух сануулахын дундуур анхааруулсан нь ийм учиртай.

Цар тахлын хууль Үндсэн хуулийг зарим заалтыг зөрчиж байгаа талаар олонхын бүлгийн гишүүд ч хүлээн зөвшөөрдөг. Энэ хууль төрийн институциудын зүй зохистой харьцаа, хэм хэмжээг алдагдуулж байгааг ч хэлдэг. Хуулиар далимдуулж төрийн олон албан хаагчдыг дарга сайд нарын лоббигоор томилж, мерит зарчмыг үнэгүйдүүлж үрэгдүүлсэн тухай шүүмжилдэг. Түр хуулийг ингэж дахин дахин сунгаад байгааг иргэд цахим орчинд эсэргүүцдэг.

Ийм байсаар байхад МАН-ын бүлэг  дахин зургаан сараар сунгахаар санал нэгдсэн нь хачирхалтай.  УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч зургадугаар сард уг хуулийг сунгах хэлэлцүүлгийн үеэр “Энэ хуулийг дахиж сунгахгүй. Ирэх намрын чуулганаар Гамшгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулна” гэж байсан тэр үгнээсээ хэдийнэ буцчихсан  байна.  Дахин сунгахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн МАН-ын олон гишүүн байсан.

Гэвч тэд Засгийн газрынхаа толгойг илж, дахин зургаан сар өвөр дээрээ эрхлүүлэх бүлгийнхээ гишүүдтэй санал нэгдээд буй.  Улс төрчдийн үгэнд итгэх арга алга. Өнөөдөр хэлснээсээ маргааш буцна.  

Цар тахлын хуулийг дахин дахин сунгах учир шалтгаан байгаа юм шиг байна. Гэхдээ тэр нь халдварын өнөөгийн нөхцөл байдал лав биш.  С.Одонтуяа гишүүний “Бид МАН-ынхны сонгуулийн бялууг хуваалгах гэж ковидын хуулийг батлаагүй” гэж хэлсэнчлэн нээрэн сонгуулийн бялуугаа энэ хуулиар халхавчлан хувааж байгаа юм биш биз.

Монгол улс Гамшгийн тухай хуультай. Бас Онцгой байдлын хууль ч гэж бий. Ийм л үед хэрэглэхгүй юм бол Гамшгийн хууль гэж гаргах хэрэг байсан уу.  

 Б.Тулга

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.