В.ПУТИН: Орост эрх мэдлийн хуваагдал бий. Нийгэм, төрийн байгууллагын сонголтыг Оросын ард түмэн шийднэ

2021-12-25
1462

 

-Путины уламжлалт хэвлэлийн хурлын тойм-

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил тутмын уламжлалт хэвлэлийн бага хурал  энэ жил 17 дахь удаагаа  болж дөрвөн цаг орчим үргэлжилэв. Харин энэ дундаас BBC таван үндсэн сэдвийг сонгожээ. Үүнд: улс төрийн сөрөг хүчнийхэн болон  сэтгүүлчдийн мөрдөн мөшгөх,  Оросын зүгээс  Украинд  хийж болзошгүй түрэмгийлэл, НАТО-г  зүүн тийш тэлэх,  шоронгууд  дахь эрүү шүүлт, коронавирусын тахал гэсэн таван сэдвийг онцолжээ.

Путин Оросын эдийн засаг хөгжингүй орнуудын эдийн засгаас илүү тахлыг даван туулж чадсан гэсэн үгээр эхэлж, "Эдийн засаг бага унасан, гэхдээ илүү хурдан гарч чадлаа гэв.  Дараа нь тэрээр антиваксистуудын (вакцинжуулалтыг эсэргүүцэгчид) тухай асуултад хариулахдаа тэднийг буруушааж, харин хатуу шийтгэх саналыг хүлээн зөвшөөрсөнгүй.

Путин "Гадаадын агентууд", тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч нарт оногдуулах шийтгэлийг хатуу гэж үзэхгүй байна. Энэ тухай асуулт  В.Путиныг  мэдэгдэхүйц бухимдуулах шиг боллоо. Шорон  дахь эрүүдэн шүүлт үү? Оросын иргэн хүнтэй ингэж харьцаж болохгүй. Гэхдээ бусад оронд ч гэсэн эрүүдэн шүүлт байдаг шүү дээ.

Оросууд Украин руу довтлох вий гэсэн болгоомжлолын тухай асуултад Путин уламжлалт хариултаа л өглөө. Тэрээр 1990-ээд онд НАТО зүүн тийш тэлэхгүй гэж амалж  Оросыг хуурсан гэдгийг Путин дахин хэлэв. Тэд энэхүү амалтдаа  ямар ч баталгаа өгөөгүй.

Түүний эдгээр хариултыг дэлгэрүүлж үзвэл:

Улс төрийн дарамт

ВВС-ийн Оросын албаны сурвалжлагч Петр Козловоос өнгөрсөн нэг жилийн хугацаанд Орост юу болсон талаар асууж, эрх баригчид "гадаадын агентууд" болон хүсээгүй, хэт даврагч байгууллагуудын бүртгэлийг эрчимтэй нөхөж эхэлсэн байна. Мөн Алексей Навальный шоронд байгаа тухай асуултад:

Путин "гадаадын агент"-ын тухай хуулийг Америкийнхтай дахин харьцуулж, Оросынх илүү либерал гэв.  Түүний хэлснээр, АНУ-д үүний төлөө таван жил хорих ял оноох юм байна. "Таван жил.  Бидэнд тийм зүйл байхгүй. Бид эдгээр байгууллагын ажлыг хориглодоггүй" гэв. ОХУ-ын хуулинд ч мөн "таван жил" гэсэн заалт байсныг тэр санасангүй.

В.Путины хэлснээр, Орост "гадаадын агент" цөөхөн байдаг.  Бүртгэлтэй 200 мянган төрийн бус байгууллагын 74 нь байдаг. Ер нь ТББ-ын “гадаадын агент” гэсэн жагсаалтад 76 байгууллага байдаг. Энэ жил хэвлэл мэдээллийн "гадаадын агентууд"-ын бүртгэл жилийн дотор найм дахин өссөн. (2020 оны 12-р сарын 23-нд 12 байсан бол одоо 103).

Эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх нь ирээдүйн дайн, хувьсгалын шалтгаан болох юм шиг санагдахгүй байна уу гэсэн асуултад  хариулахдаа “Орост эрх мэдлийн хуваагдал бий. Нийгэм, төрийн байгууллагын сонголтыг Оросын ард түмэн шийднэ. Өнөөдөр таны үйлчилж байгаа хүмүүс биш" гэж ВВС-д хэлжээ.

Халдлагын аюулын тухайд

NTV телевизийн хөтлөгч Ирада Зейналова Барууны хэвлэлүүд Украин руу довтлох болзошгүй аюул заналхийллийн  тухай нийтлэгдсэнтэй холбоотойгоор “ямар нэгэн дайн болох магадлалыг тооцоолж байна” уу гэж асуув.

Путин 2014 онд Украинд " төрийн  цуст эргэлт" болсон. Киев Донбассыг хоёр ч удаа хүч хэрэглэн буцаахыг оролдсон.  Донбасст юу болж байгааг Москва тайван хараад сууж чадаагүй гэж Путин хэлэв.

"Одоо тэд бидэнд дайн, дайн, дайн гэж хэлдэг. Магадгүй цэргийн гурав дахь ажиллагаанд  бэлтгэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж, бидэнд урьдчилан анхааруулж байна уу гэж санагддаг.

Тэрээр "Оросын эсрэг" нийтлэлээ эргэн дурссан бөгөөд үүний дагуу Украин бол Владимир Лениний бүтээсэн улс бөгөөд үүнийг барууныхан одоо трамплин болгон ашиглахыг оролдож байна гэв.

НАТО-г өргөжүүлэх асуудлаар

Хэвлэлийн хурлын үеэр НАТО-г өргөжүүлэх сэдвийг Британийн Sky News сувгийн сэтгүүлч: Украин руу дайрахгүй гэсэн баталгааг өгч чадах уу, эсвэл энэ нь хэлэлцээрээс шалтгаалах уу гэж асуув.

"Бидний үйл ажиллагаа хэлэлцээрийн явцаас биш, харин Оросын аюулгүй байдлыг ямар ч болзолгүйгээр хангахад хамаарна" гэж Путин хариуллаа.

Тэрээр 1990-ээд онд НАТО Орост "зүүн тийш нэг  ч инч тэлэхгүй" гэж амлаж байсныг дахин хэлэв. Тэд зүгээр л ихэмсгээр хуурсан" гэж тэр дүгнэв. Түүний хэлснээр, НАТО-гийн цэргийн баазууд болон цохилтын зэвсгийн системүүд Орост улам бүр ойртож байна.

Мөн тэрээр Орос улс хэнийг ч заналхийлдэггүй, харин барууныхан хэдэн хэсэг болгон хуваахыг хүсч байна гэж нэмж хэлэв.

Шорон дахь  дахь эрүүдэн шүүлтийн тухайд

Телевизийн хөтлөгч Ксения Собчак колони дахь эрүү шүүлт, ялангуяа Эрхүү хотод болсон үйл явдлын талаар асуулт тавьж, үүнийг хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид орчин үеийн түүхэн дэх хамгийн том эрүүдэн шүүх ажиллагаа гэж нэрлэжээ.

 Эрхүү хотод хоригдлуудыг эрүүдэн шүүсэн хэргийг шалгаж байна. Энэ бол зөвхөн Оросын асуудал биш", бусад оронд ч  "асуудал багагүй бий" гэж хэлсэн ч хоригдлуудад "хүн шиг" хандах хэрэгтэй. Тэрээр энэ жилийн гол сэдвүүдийн нэг болсон Саратов дахь хоригдлуудын сүрьеэгийн эмнэлэгт эрүү шүүлт тулгасан талаар тайлбар хийгээгүй ч Собчак Gulagu.net-ийн архивыг эргэн сануулсан  байна.

"Ямар ч агентлаг хэнийг ч системтэйгээр [баруун орны шоронгуудад] эрүүдэн шүүдэггүй, хүчирхийлдэггүй, дүрс бичлэг хийдэггүй" - Gulagu.net сайтын тэргүүн Владимир Осечкин Путинтэй энэ асуудлаар санал нийлэхгүй байгаагаа хэлжээ.

 

Эх сурвалж: ВВС-ээс товчлов






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.