Б.Сайнбаяр: Хилийн хяналт суларснаар чанаргүй шатахуун орж ирж байна

2021-12-24
523

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяртай шатахууны чанар, стандартын асуудлаар ярилцлаа.

Сүүлийн үед шатахууны чанартай холбоотой асуудал их яригдаж байна. Бид үнэхээр чанаргүй шатахуун ашиглаж байна уу. Танай холбооноос ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Манай шатахуун хэрэглэгчдийн холбоо 2017 оноос хойш гурван удаа ажлын хэсэг гаргаж шатахууны асуудалд хяналт тавьж ажилласан. Ийнхүү хяналт шалгалт хийхэд маш их зөрчил илэрч байсан. Тухайн үед хохирсон иргэдтэй холбоо тогтоож, шүүхийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан ч иргэд тууштай байж чаддаггүй. Тэгээд асуудал бүрэн шийдэгдэж үр дүнд хүрэхгүй үлддэг.  Хилийн шалгалт сул байгаа учир чанарын шаардлага хангаагүй шатахуун Улаанбаатар хот руу орж ирж иргэдийг хохироож байгаа юм. Хяналт шалгалтыг тогтмол хийх хэрэгтэй.   

-Тэгвэл төрөөс чанаргүй шатахууны асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Төрөөс ажлын хэсэг байгуулсан бол үр дүнд хүрэх хэрэгтэй. Иргэдийг хохироож байгаа шатахуун түгээх станцууд байгаад байхад яагаад одоо болтол хаахгүй байгаа юм. Төр хүчгүй байгаагийн л нэг илрэл. Учир нь улсын нөөцийн 85-88 хувийг хувийн хэвшлийн компани бүрдүүлдэг. Хэрэв хувийн хэвшлийн компани хаалгаа баривал улсын нөөц тасрах асуудал үүснэ. Тиймээс төр эхлээд Монгол Улсын шатахууны 3-4 сарын хэрэгцээний нөөцийн сав, агуулах барих хэрэгтэй. 

-Цаашид шатахууны чанартай холбоотой хяналт шалгалтыг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Шатахууны асуудлыг олон нийтийн дунд эрэлттэй сэдэв болсных нь дараа биш шатахуун анх хилээр орж ирэхэд нь л шинэчилж тогтмол хянах хэрэгтэй. Манай мэргэжлийн холбоо энэ асуудал дээр хяналт шалгалт хийж ажиллах талаар хэлэлцэж байна. Бид шатахууны чанарын шалгалтыг тогтмол хийж өгье, хэрэглэгчдэд тодорхой сонголттой байх нөхцөлийг нь бүрдүүлье гэсэн саналыг хэлсэн.  

-Манай Улсад шатахууны чанарыг шалгах лаборатори хэр хүрэлцээтэй байдаг талаар дэлгэрүүлэхгүй юу. Хяналт шалгалт хийхэд тулгамдаж буй асуудал нь юу байна?

-Ашигт малтмал газрын тосны газарт нэг лаборатори байдаг.  Тус лаборатори нь ажилладаггүй. Улсаас хоёр гурван тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг. Гэвч газрын тосны бүтээгдэхүүнээ шинжүүлэх гэхлээр сорьц дууссан, техникч байхгүй зэрэг тайлбар өгдөг. Уг нь лабораторио байнга ажиллуулах хэрэгтэй. Мөн сар болгон төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байх шаардлагатай. Хэрэв хяналт шалгалтаар зөрчил илэрвэл тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг, торгодог зохицуулалттай болох нь зөв. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт тусдаа лаборатори байх хэрэгцээ маш их байна. Хөшөөнд 30 тэрбум төгрөг зарцуулж байхаар лаборатори авчихвал иргэд эрүүл чанартай хоол хүнс идэж, чанартай шатахуун хэрэглэх боломжтой.

-Танай холбоонд шатахуунтай холбоотой хэр их гомдол, мэдээлэл ирдэг вэ. Арга хэмжээ авч байсан тохиолдол бий юу?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд таван мянган гомдол, мэдээлэл ирсэн. Баримттайгаа ирвэл шүүхэд хандаж шийдвэрлэж өгөх саналыг бид тавьдаг. Гэвч иргэд байдаг асуудал мэт хохироод өнгөрдөг. Асуудлаа шийдэх гэж тууштай явдаггүй. Арга хэмжээний хувьд торгууль оногдуулж байсан. Одоо улсын их хуралд ашигт малтмал газрын тосны хууль орж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүд тогтолцоог нь өөрчлөх тал дээр анхаарах хэрэгтэй.

-Төр шатахууны үнийг чөлөөлсөнтэй холбоотой ямар асуудал үүсэж байна вэ?

-12 дугаар сарын 22-нд шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гарснаас хойш үнэ огцом өссөн. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд манайд дагаад өссөн, одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн үнэ буух шаардлагатай. Тиймээс шатахуун импортлогч кампаниуд зах зээлийн журмаар явах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгж байж асуудал үүсэхгүй.

-Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хяналт, шалгалтын дүнг ил болгох талаар санал хүргэсэн. Танай холбоо энэ асуудал дээр хэрхэн ажиллах боломжтой байна вэ?

-Бидний зүгээс хөндлөнгийн шалгалт хийж ажлын хэсэг дээр хамтарч ажиллах боломжтой. Бидний зүгээс хяналт шалгалтыг шуурхай бодитой хийж өгөх боломжтой байна. Хяналт шалгалтын дүнг нээлттэй явуулах хэрэгтэй. 

 

 

                                                                                                                Эх Сурвалж: Eagle news






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.