Тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

2021-12-24
461

НИТХ-ын 2021 оны отгон хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай заасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал  хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа:

-Гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг сүүлийн хоёр жилийн турш хэрэгжүүлж байна. Айл өрхүүдийн түлшний хэрэглээг хангахын тулд нийслэлд шахмал түлшний 600 цэгийг гаргаж, борлуулалт хийж байгаа бөгөөд 735 автомашинаар тээвэрлэлт хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 36 түлшний агуулах ажилладаг хэмээсэн юм. 

Мөн тэрбээр сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарт ямар өөрчлөлт гарсан тухайд танилцуулахдаа “2016 оны Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг сайжруулсан шахмал түлш бүрэн нэвтэрсэн 2020 оныхтой харьцуулахад РМ 2.5  тоосонцор 59 хувиар, РМ 10 тоосонцор 52.6 хувиар буурсан байна” хэмээн танилцуулав.

2021 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 195.992 зуух тоологдож, сайжруулсан түлшний хэрэглээ 685.972 тоннд хүрчээ. 100 кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй усан халаалтын 182 зуух,  100 кВт-аас дээш хүчин чадалтай уур үйлдвэрлэгч  усан халаалтын 88 зуух, 4200 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын 41 зуух нийслэлд бий. Эдгээр зуухыг түүхий нүүрс, мидлинг болон сайжруулсан түлшээр галлаж байгаа ч ирэх оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсээр галлахгүй байхаар Шадар сайдын шийдвэр гарсан байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 661.348  агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашин тоологджээ. Энэ нь 2016 оноос 16 хувиар, харин жилийн өмнөхөөс 51.157-аар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын хоруу чанарыг хөл хорионы үе болон хөдөлгөөн хэвийн үетэй харьцуулж үзжээ. Ингэхэд РМ 2.5  тоосонцор дөрөв дахин, РМ 10 тоосонцор 3.8 дахин, хүхрийн давхар исэл 3.2 дахин, азотын давхар исэл 2.7 дахин ялгамжтай гарсан байна.

Цаашид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн Налайх дүүргийг, цаашлаад 2024 он гэхэд Багануур, Багахангай дүүргийг нэмж оруулахаар төлөвлөжээ. Хүн амын шилжилт хөдөлгөөний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож,  Шадар сайдын 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хугацаанд нь бүрэн хангуулж,  130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг хэрэглээнээс хасагдана. Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох аж. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.