Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоршоологчдод 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

2021-12-24
1027

Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үндэсний чуулганд оролцож байгаа хоршоологчдод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоршоологчдод баярын мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Дэлгэр сайхан эх орныхоо өнцөг булан бүрээс ажлын амжилт, бүтээлээрээ манлайлан шалгарч, 100 жилийн ойн үндэсний чуулганд хоршооны гишүүдээ төлөөлөн нийслэл хотноо хуран чуулж буй хоршоологч Та бүхэндээ ойн баярын мэнд хүргэж,  чин сэтгэлийн мэндчилгээ  дэвшүүлье.

Манай улсад хоршоо байгуулах анхны санаачилгыг 1917 онд Д.Чагдаржав, гүн Цэдэвсүрэн тэргүүтэй 17 хүн гаргаж байсан ч 1921 онд Сангийн яамны тэргүүн сайд С.Данзан нарын дэмжлэгээр биеллээ олж, Богд хаан зөвшөөрснөөр Монгол ардын харилцан туслалцах хоршоо байгуулагдаж, даргаар нь Д.Чагдаржавыг сонгосон түүхтэй.

Тэртээ 100 жилийн өмнө монголчууд бид хөгжлийн суурь бодлогоо тодорхойлоход хамгийн чухал нь иргэдийн эвлэлдэн нэгдэл буюу үндэсний хоршоо байгуулах санаачилга байлаа.

Дэлхий даяар тархаад буй цар тахлын улмаас улс орнууд хүнд сорилтуудыг даван туулж байна. Улс бүхэн эдийн засгийн  сэргэлтийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээр шамдаж байгаа энэ үед үндэсний баялаг бүтээгч болох хоршоологч Та бүхэн өнгөрсөн 100 жилийн хөдөлмөр, үйл ажиллагааныхаа ололт, амжилтыг дүгнэж, ирээдүйн 100 жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлохоор чуулж байгаад талархаж байна.

Үе үеийн хоршоологч Та бүхний ажлын байр шинээр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, баялаг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн гавьяа их билээ.

Цар тахлын үед ч Та бүхэн ажлын байруудыг хадгалж, 2021 оны 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 297,000 ажлын байр хадгалсан мэдээ хүлээж авсан.

Өнөөдөр манай улсад 4,500 орчим хоршоо, үүнээс 3,700 орчим нь орон нутагт, 800 орчим нь Улаанбаатар хотод, нийт 230 гаруй мянган гишүүнтэй, 49.6 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ нь хоршоолол улс орны тэргүүлэх хөгжлийн салбар болж хөгжсөнийг нотолж байна. Хоршоологчдын санал, санаачилгыг дэмжиж 2021 онд Улсын Их Хурал Хоршооны тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар эрх зүйн цоо шинэ орчин бүрдээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт экспортлогч улс болох зорилт дэвшүүллээ. Энэ хүрээнд бид иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт, амжилттай хослуулан загварчлан хөгжүүлэх “Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг цогцоор нь дэмжихээр ажиллаж байна.

Үндэсний чуулганд оролцогчид оо,

Бид цаашид төр, засагтайгаа хамтарч шинэ зууны хөгжлийн бодлогоо тодорхойлон, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг гол нэрийн хүнсээр бүрэн хангах, хоршоологчдын санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, аж ахуйг хөгжүүлэхэд тусгайлсан зээл олгох, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, олон төрөлт хоршоо бий болгох, улсын хэмжээнд хоршооны шинэчилсэн бүртгэл хийх зэрэгт идэвх, санаачилгатай оролцох шаардлагатай юм.

Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Монгол орны байгалийн тэнцвэрт байдлын алдагдал, цөлжилт, экосистем болон уур амьсгалын өөрчлөлттэй ард олонтойгоо хамтран тэмцэхээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан.

Үндэсний бүтээн байгуулалт болох тэрбумаар тоологдох мод тарьж ургуулахад хоршоологч Та бүгдийн оролцоо нэн чухал.

Үндэсний хоршоологчид Та бүхний хийж, хэрэгжүүлж буй ажил, шинэ дэвшилтэт санал, санаачилгыг Төрийн тэргүүний хувьд дэмжиж, хамтарч ажиллах болно.

Улс, орныхоо түүхт хөгжлийн зууныг түүчээлж, нийгэм, эдийн засгийн голлох салбарт үеийн үед нөр их хөдөлмөр, бүтээлээрээ хошуучилж ирсэн хоршоологчид Та бүхэндээ өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.

Монголын ард түмний ариун цагаан ажил хөдөлмөр үеийн үед дэвжин дээшилж, ашиг шим нь үрийн үрд үргэлжлэх болтугай” гэжээ.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.