Өнөөдөр өглөө 08:48 минутад мөн 09:05 минутад Ховд аймгийн Дарви сумын нутагт хоёр удаа газар хөдлөлөө. Эхний газар хөдлөлт 4.9 магнитудын хүчтэй байсан бол хоёр дахь удаагийн газар хөдлөлт 4.3 магнитудын хүчтэй болжээ. Газар хөдлөлтөөс үүдсэн хохирол учирсан эсэх талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.
Г.Жүгдэр