Өөрийн найз олимпын аварга Н.Түвшинбаярт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зодуулсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргасан.
Харин өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хэргийг дахин шалгахаар прокурорт буцаасан бөгөөд Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн. Шүүх хурлын үеэр Н. Түвшинбаярын өмгөөлөгч Н.Түвшинбаяр Э.Энхбат начинд 3 тэрбум төгрөг өгсөн хэмээн мэдээлэв. Энэ мэдээллийн дараа Э.Энхбатын гэргий өөрийн цахим хуудаснаа хариу мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр:
"Зарим site гарчигаа мушгиж тавихаа болино уу!!!! 1ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!
Яаж биднийг зовоож туйлдуулж хагас дутуу өглөө дөө!!!Ёр нь гэмт хэрэгтэнг ямар хүн өмгөөлж хамгаалдаг байнаа …" гэжээ.