“Омикрон” хөнгөн өвчлүүлдэг бололтой байгаа ч санаа зовоосон хэвээр байна

2021-12-23
534

Их Британи, Өмнөд Африкт хийсэн урьдчилсан судалгаанууд коронавирусний “омикрон” хувилбар хөнгөн өвчлүүлдэг бололтой байгааг харуулжээ.

Одоогоор тодорхой болоод буй мэдээллүүдээс үзэхэд “омикрон”-оор халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо бусад хувилбаруудынхаас 30-70 хувиар бага байх магадлалтай байна.

Гэхдээ “омикрон” хөнгөн өвчлүүлдэг байсан ч халдварын тохиолдлын тоо эрс өсөх нь эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлэх тул мэргэжилтнүүдийн санааг зовоосон хэвээр байна.

Лхагва гарагт Их Британид цар тахал дэгдсэнээс хойш анх удаа өдөр 100 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ.

“Омикрон” хэр хөнөөлтэй болохыг нарийвчлан тодорхойлсон мэдээлэл нь улс орнуудыг уг хувилбарын эсрэг ямар хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шийдвэрлэхэд туслах юм.

Шотландын судлаачид коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд судалгаа хийжээ. Тэдний тогтоосноор, “омикрон” хувилбар “дельта”-тай адил хүндээр өвчлүүлдэг байсан бол 47 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх тооцоотой байна. Харин одоогоор 15 хүн эмнэлэгт хэвтэж байгаа юм байна.

Судлаачид энэ талаар хэлэхдээ, эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтөнүүдийн тоо ойролцоогоор гуравны хоёроор буурсан байдал ажиглагдсан ч одоогоор халдварын тохиолдлын тоо маш цөөн байгаагаас гадна энэхүү судалгаа нь хүндрэх эрсдэл ихтэй өндөр настай цөөн хүнийг хамарсан гэдгийг онцолжээ.

Гэхдээ “омикрон” хувилбар нь асар хурдтай тархаж байгаа тул олон хүн халдвар авах нь хөнгөн өвчлүүлдэг байхын үр нөлөөг ор мөргүй арилгаж болзошгүй байна. Эдинбургийн их сургуулийн профессор Марк Вулхаусын ярьснаар, хүмүүсийн дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн ч халдварын тохиолдол нэгэн зэрэг олноор нэмэгдэх нь эмнэлгийн ачааллыг ихээхэн нэмэгдүүлнэ.

Өмнөд Африкт хийсэн өөр нэгэн судалгаагаар мөн “омикрон” хөнгөн өвчлүүлдэг төлөвтэй байгааг харуулжээ. Тодруулбал, “омикрон”-ыг халдварын өмнөх давлагаанууд, одоогоор тархаж буй бусад хувилбаруудтай харьцуулахад өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж шаардагдах тооцоолол 70-80 хувиар бага байжээ. Гэвч олон хүн халдвар авсан тохиолдолд дорвитой ялгаа гарахгүй гэдэг нь ч мөн харагдсан байна. 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.