Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсны дурсгалыг хүндэтгэж, түүний гэр бүл, төрөл төрөгсөд нийгмийн сайн үйлсийн “БАЛЖИННЯМ САН”-г байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус сангаас өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн нярайн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлах юм байна.