“Колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй

2021-12-23
2594

Үйлдвэрлэдэггүй, хэрэглэдэг улсын зовлонг монголчууд ханатлаа л эдэлж байна. Тэр дотроос шатахууны үнийн өсөлт, хангалт нийлүүлэлтээс “юмны үнэ” шууд хамаардаг. Энэ нь манай эдийн засгийн тогтолцоо шахуу юм болчихсон. Өөрөөр хэлбэл, нэг улсаас хараат шатахууны асуудал нь улсын эдийн засаг, ард түмний амьжиргаанд голлох нөлөөг үзүүлдэг.

Манайд шатахуун импортолдог монополь хэдэн компани бий. Тэднийг товчлоод “колонкууд” гэдэг юм байна лээ. “Бараа”-гаа голчлон хойд хөршөөс татдаг. Тэд үнээ тогтооно. Дагаад эдийн засаг давалгаалдаг. Шатахууны үнээс нь гадна чанарын асуудал бас яригдах боллоо.

Ингэхээр импортын шатахууны тухайд үнийг ч, чанарыг ч бид ярьж чадахгүй болчихож байгаа юм. Олдож байгаа нь их юм гээд төр нь нөгөөдүүлийнхээ амаар явах шаардлага үүсдэг бололтой юм билээ. Ер нь ч тэгж явж ирсэн. Өнгөрсөн намар шатахуун хомсдоход УУХҮЯ, АМГТГ бол үйлдвэрлэгч Оростой биш, импортлогчидтойгоо тохирч байж асуудлыг шийддэг юм байна гэдгийг бид харсан. Өнөөдүүл нь ч хомсдолыг арилгаад, хэд хоноод үнээ нэмээд эхэлсэн.

Энэ бол Монголын эдийн засаг бүх талаараа хараат гэдгийг том тодорхойлолт болж байгаа юм. Гэвч энэ талаар хэн нэгэн дарга албан ёсоор ам нээдэггүй байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-нд болсон намынхаа Их хурал дээр  “Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсаар ирсэн. Харин энэ удаа улс орон даяараа, нийт ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсэний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” гэсэн юм.

Төр ингэж мэдэрч, түүнийгээ хэн нэгэн “баавгай”-наас айхгүй мэдэгдэж байгаа нь сайн хэрэг.

Харин гарцаа яаж шийдэх гэж байна вэ. Үндсэндээ ганц л гарц байгааг эдийн засагчид хэлж ярьсаар ирсэн. Ерөөсөө л шатахууны үйлдвэрлэлийг дотооддоо явуулах шаардлагатай аж. Манай зах зээл бол том биш. Гэхдээ ямар нэгэн аргаар үйлдвэрлэлийг эхлүүлчихсэн байхад хэрэглэгчгүй болох юм уу, тэр үйлдвэрлэл үр ашиггүй болно гэж үгүй.

Уг нь манайхан шатахуунаа үйлдвэрлэдэг болох гэж хэд хэдэн удаа оролдлого хийж байсан. Гэхдээ яагаад ч юм, дандаа уначихдаг. Яаж ийгээд л бүтэлгүйтдэг.

Хамгийнг томоохон нь гэвэл, одоо бүтээн байгуулалт нь Дорноговьт эхэлчихээд явж байгаа Нефтийн үйлдвэр байна. Энэтхэгийн мөнгөөр барьж байгаа энэ үйлдвэрийг яагаа ч үгүй байхад “Ямар ч хэрэггүй юм байна, АИ92 үйлдвэрлэхгүй юм байна” гэдэг PR нэвт явчихсан. Хүлээлтийг “0” заалгачихаж байгаа юм. Угтаа энэ нефтийн үйлдвэр чинь жинхээн “монгол мөрөөдөл” байхгүй юу.

Гэхдээ манайхан дан ганц Нефтийн үйлдвэрийг хүлээгээд юм уу, импортлогчдын гарыг хараад суугаагүй байдаг.  2001 оноос шатахууны үйлдвэрлэл явагдаж ирсэн. Их хэмжээгээр биш ч анх А80 шатахуун үйлдвэрлэж байсан. Улмаар 2019 оноос дизелийн түлш үйлдвэрлэж, түүгээрээ Монгол Улсын түлшний хэрэгцээний тодорхой хувийг хангаад ирчихсэн үйлдвэр байна. Үнэ нь импортлогчдынхоос хямд. Тиймээс газар тариалан, зам гүүрийн барилга, уул уурхайнхан хэрэглээд сурчихсан. Ам сайтай байдаг.

Харин мөнөөх л “Болдоггүй, бүтдэггүй” гэдэг PR бас л дайрч, хэдэн жил нүдсэн. Одоо ч тийм. Ард нь “колонкууд” байдаг бололтой юм билээ. Төрөө ч, ард түмнээ ч бөхийлгөөд л шатахуунаа зөөж авчраад, жижиглээд зарж байх дуртай.

Өөрөөр хэлбэл, манай шатахууны импортлогчид буюу “колонк”-ууд үйлдвэрлэлд хачин дургүй. Шатахууны түүхий эд, нефтийн дагалдах бүтээгдэхүүнийг онцгой татвараас чөлөөлөх юм уу, хөнгөлөлт үзүүлэх талаар ярихаар тэд шууд эсэргүүцдэг. Тодруулбал, 2018 оноос захын боомтуудаар орж ирж байгаа шатахуун онцгой татваргүй, үнэ чөлөөлсөн. “Колонк”-уудад төр засгаас ингэж хангалттай хөнгөлөлт эдлүүлдэг. Гэвч тэд зах зээлийн өрсөлдөөнтэй үнээр худалдан авалт хийж, хэрэглэгчиддээ хүргэх, шатахууныхаа стандарт чанарт анхаардаг уу. Тийм бол өдийд шатахууны чанарын талаар ийм хэл ам, гомдол хүсэлт гарахгүй.  Ийм байтлаа дотоодод бага хэмжээний дизелийн түлшийн үйлдвэрлэл хийж, газар тариалан, зам, барилгын салбарт зээлээр олгон эдийн засагт нэмэр болж байсан өрсөлдөгчдийнхөө эсрэг хууль гаргуулан, үндэсний үйлдвэртээ онцгой татвар тавиулж, Монголд дотоодын үйлдвэр байх нөхцөлийг л хааж боох ажил хийж байна.

Нэг үгээр хэлбэл, манайд  шатахуун үйлдвэрлэх гэхээр бүтээгдэхүүнд нь онцгой татвар тавьчихдаг. Харин импортлогчид буюу “колонк”-ууд захын боомтуудаар онцгой татваргүй шатахуун оруулж ирдэг. Ингэхээр шатахууны үндэсний үйлдвэрлэлтэй болж чадах эсэхэд эргэлзээ төрмөөр болоод байгаа юм. Тэгэхээр нэг үнэн юмыг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой болж байгаа юм. Монгол Улс “колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй шүү.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин" Б.Тулгат






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.