Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Яргайт” гэдэг газар 12 дугаар сарын 23-ны өдрийн 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.