“Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үйл ажиллагааны шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болов

2021-12-22
428

УИХ-ын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үйл ажиллагааны шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2021.12.22) боллоо.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нээж хэлсэн үгэндээ “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Тус хуулийг шинэчлэн баталсан гол зорилтуудын нэг нь согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж буй үйлдэл бус, харин түүнийг өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэйг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэх, түүнчлэн эмчлүүлэгч өөрөө сайн дураар эмчлүүлэх боломжийг хуульчилсан явдал юм.

2000 онд батлагдсан Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд эмчлүүлэгчийн эрхийг хамгаалах, түүнчлэн Албадан хөдөлмөрийг устгах тухай олон улсын конвенцид нийцүүлэх нь зүйн хэрэг гэж үзэн албадан хөдөлмөр хийлгэх асуудлыг хассан. Эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай эмчлэх зохицуулалт мөн тус хуульд орсон. Эмчилгээний үр дүн болон цаашид хэрхэн сайжруулах талаар энэ хэлэлцүүлгээр санал солилцоё.

Тус хуульд орсон бас нэг зарчмын өөрчлөлт бол албадан эмчлэх эмнэлэг нь эзэмшсэн мэргэжилгүй, ажил эрхэлдэггүй эмчлүүлэгчдэд зориулж мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж, сургалтын үр дүнд мэргэжлийн үнэмлэх олгох, хэрэв ажил эрхэлдэг хүн албадан эмчлүүлсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага албадан эмчилгээнд хамрагдсан хүнийг эмчлүүлж байх хугацаанд ажлын байрыг нь хадгалж, эмчилгээ дууссаны дараа ажилд нь эргүүлэн авах баталгааг хуульчилсан бөгөөд үүний хэрэгжилтийг ч мөн өнөөдөр хэлэлцэх болно.

Засгийн газраас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн шатанд байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн тогтоолын төсөл болон хэлэлцүүлгийн зорилгын талаар мэдээлэл өгөв.  

Үргэлжлүүлэн “Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, шийдвэрлэх асуудал”, “Донтох эмгэгийн тусламж үйлчилгээний байдал, цаашид анхаарах асуудал”, “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх хууль тогтоомжийн хэрэгжилт, прокурорын хяналт”, “Архины хамааралтай хүний аюулгүй байдлыг хамгаалах, эмчилгээ, үйлчилгээнд хийсэн зарим судалгаа шинжилгээ, санал дүгнэлт” сэдвээр холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавилаа.

Дараа нь хэлэлцүүлгийн зорилго болон илтгэлүүдтэй холбогдуулж оролцогчид мөн асуулт, хариулт өрнүүлж, саналаа хэлэв. Оролцогчид “албадан эмчилгээ” гэдэг агуулгыг “хүний аюулгүй байдлыг хамгаалах, хөдөлмөр эрхлэх ур чадварт сургах, эмчилгээ, үйлчилгээ” гэсэн байдлаар өөрчлөх, эмийн болон эмийн бус, товчоор хэлбэл мэдлэгийн эмчилгээ хийдэг болох, “архины зөв зохистой хэрэглээг бий болгох” гэдэг хэллэг архины байнгын хэрэглээг дэмжсэн утгатай болоод буй учир ийм хэллэгийг бодлого, хуульд тусгахгүй байх гэсэн саналуудыг хэлж байв. Мөн албадан эмчилгээнд санхүүжилт хүрэлцдэггүй  нь эмчилгээний үр дүн, чанарт сөргөөр нөлөөлдөг учир стандарт эмчилгээнд тохирсон санхүүжилттэй болох, санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, мэргэсэн сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг бодлогоор бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллахыг дэмжих, эмчилгээ явуулах байрыг эмчилгээний зорилгод нийцүүлж өөрчлөх, шинэчлэх, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, эмчлүүлэгчдийг хөдөлмөрт сургах гэсэн агуулгыг хууль тогтоомжид тусгах талаар саналуудыг хэлэв.

УИХ-ын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн цаашид ямар бодлогоор согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх вэ, яаж монгол хүний удмын санг хамгаалах вэ гэдэг санал, зөвлөмжийг гаргахаар ажиллаж буйг тэмдэглэв.

Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн төв, “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллага зэрэг согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэхэд тулгамдаад байгаа асуудлыг хамгийн сайн мэддэг байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцов.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.