Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал ирэх оны нэгдүгээр сарын 8-нд 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
Үүнд:
- "Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн зарим заалтад өөрчлөлт оруулах,
- Бөхийн өмсгөлийн стандарт тогтоох
- Бусад асуудал
Цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаа танхимаар болон цахимаар оролцож болох бөгөөд товлосон өдөр, цагт хуралдаа идэвхтэй оролцохыг холбооноос урьж байна.