Омикрон хувилбар Монголд тархвал манай улсын эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй

2021-12-22
1678

Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү Омикрон хувилбартай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улсад арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард томуугийн А хүрээний вирусийн идэвхтэй дэгдэлт явагддаг үе. Мөн нэгдүгээр сард томуугийн Б хүрээний вирус ч идэвхжихийн дээр коронавирусийн Омикроны дэгдэлт гарвал эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй хүндрэлтэй нөхцөл үүснэ.

Тиймээс бид Омикрон хувилбарыг дотоодод тархаахгүйгээр хяналтаа сайн тавих хэрэгтэй. Ингэвэл дотооддоо бид ямар нэг хязгаарлалт тавихгүйгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох чөлөөтэй явуулах боломж бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 103 оронд Омикрон хувилбар бүртгэгдсэн гэдэг нь манай улсад тархах нь цаг хугацааны л асуудал болохыг бид өмнөх туршлагаасаа харж байгаа.

Тиймээс дотоодод халдвар тархсан ч эрсдэлийг аль болох бага хохиролтойгоор даван туулж, учирч болох эрсдэлийг бууруулахын тул гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа” гэв.

Үргэлжлүүлэн “Бид өмнө нь альфа, дельта хувилбарын тархалтын үед болон вакцинжуулалт эхлэхээс өмнө халдварын тархалтын түвшинг тогтоож тухайн түвшинд тохируулж, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг журмаар зохицуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, Гамшгаас хамгаалах ногоон, шар, улбар шар, улаан зэргүүдэд шилжүүлж байв.

Вакцины гурав дахь тунд хамруулах үйл ажиллагаатай холбоотойгоор бид журамд өөрчлөлт оруулж, хатуу зохицуулалтуудыг зөөллөж, аль болох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангахыг зорьж байсан.

Гэхдээ дэлхий дахинд Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш халдварын маш хүчтэй давлагаа гарсан. Иймд Европын улс орнуудад олон нийтийн арга хэмжээг цуцалж, хөл хорионы дэглэм тогтоох зэрэг арга хэмжээг эргээд авч хэрэгжүүлэх болсон.

Вакцинжуулалт өндөр байгаа орнуудад ч ийм байдал үүсэж байгаа тул бид эргээд нөхцөл байдлаа маш сайн үнэлэх шаардлага тулгарч байна.

Өөрөөр хэлбэл, манайд халдварын өндөр давлагаа явсан тохиолдолд эмнэлгийн ачааллыг зохих түвшинд барихын тулд тодорхой хязгаарлалт хариу арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй.

Засгийн газар, УОК-оос аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлого барьж байгаа. Тиймээс иргэд вакцины гурав дахь тундаа аль болох хамрагдаж, халдварын улмаас учирч болох хүндрэл нас баралтаас хамгаалагдах боломжтойг хэлье” гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.