Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу гадаад улсаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлахаар боллоо.
Учир нь өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад КОВИД-19-ийн омикрон хувилбар илрээд байна. 11 сарын 27-ноос хойш гадаадаа ирсэн иргэдээс 180 эерэг тохиолдол илрээд байна.
Иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ч шинжилгээнд хамрагдах нь 30 хувьтай байна.
Мөн XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна.
Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс энэ удаад төрийн золголт хийхгүй байх, айл, өрх, иргэдийг цомхон хүрээнд тэмдэглэх, өргөн хүрээнд нийтээр тэмдэглэхгүй байх зөвлөмж гаргах үүрэг чиглэлийг УОК-т өглөө" гэв.