Өрх толгойлсон эмэгтэйчүүд өөдсөн чинээ үрс хударгагүй хуульдын золиос болсоор байх уу

2021-12-22
6054

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Э.У-гийн гэрт өнгөрсөн сарын  23-ны өдөр хаалга үүдийг нь эвдлэн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн, гэрээс нь эд хогшлыг нь хулгайлан авсан балмад хэрэг гарчээ. Хамаг эд хогшлоо хулгайд алдсан Э.У цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хэргийн газарт ажилласан шинжээчдийн баг нийтдээ  6 хүний  хурууны хээг олж илрүүлэн, энэ хэрэгт бүлэглэн оролцсон болохыг тогтоожээ. Улмаар мөрдөн байцаах ажиллагаагаар 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан нөхөр Б.Билгүүн нь бусадтай бүлэглэн, хулгайлан ачиж явсан болохыг нотлов. Б.Билгүүн нь эхнэр Э.У-гаас 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулахдаа шүүх танхимд ямар нэгэн өмчийн маргаангүй хэмээн хэлж, охиноо асран хамгаалах эрхийг эхнэр Э.У-д өгсөн байна. Гэвч хүүхдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг ч огт төлөхгүй, нэг ёсондоо хариуцлагаас бүрэн зугтжээ. Хууль журмын дагуу гэрлэлтээ цуцлуулсан, ямар нэгэн өмчийн маргаангүй болохоо шүүхийн өмнө баталж байсан Б.Билгүүн 10 жилийн дараа дараа салсан эхнэрийнхээ гэрт нэвтэрч, орон байрны хулгай болон дээрмийн хэрэг үйлдсэн байгаа юм. Хохирогч Э.У-ийн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх  Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баттогтох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзжээ. Улмаар хохирогч Э.У нь тус дүүргийн Прокурорын газарт гомдол гаргасан байна. Гэтэл Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Нямсүрэн нь хүний ой тойнд багтамгүй хуулиас гажууд шийдвэрийг гаргаж, хохирогчийг хохирсон дээр нь нэмж хохироожээ. Тэрээр  хохирогч Э.У-д өгсөн хариу мэдэгдэх хуудсан дээрээ “...Тухайн эд зүйлийг таны салсан нөхөр Б.Билгүүн “Панда” ачилтын компанийг хөлслөн авч явсан болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт “Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд оногдох  хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэсний дагуу орон сууцанд байх гэрийн эд хөрөнгийг хэн авах эсэх маргааныг иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ үү. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна” гэсэн хариу өгчээ. Арван  жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулахдаа ямар нэгэн өмчийн маргаангүй хэмээн шүүхийн өмнө зогсч байсан Б.Билгүүн салсан эхнэрийнхээ хөрөнгө, хогшлыг дээрэмдээд, хулгайлаад явж байгааг өөгшүүлж, өмөөрч суудаг прокурор байна гэхэд санаанд багтахгүй байна. Монголын хууль хяналтын байгууллагад ийм мэдлэг мэдрэмжгүй, боловсролгүй, хуулиа ч уншиж судлаагүй хуульчдаас болж хохирогч иргэн нэмж хохирдог буруу жишиг тогтоод удаж байна. Арван жилийн өмнө гэр бүлээ цуцлуулахдаа ямар ч эд хөрөнгийн маргаангүй хэмээн эвтэй найртайгаар гэр бүлээ цуцлуулаад, аж амьдралаа хөөгөөд удаж байхад бүхэл бүтэн 10 жилийн дараа салсан эхнэрийнхээ гэрт ирж, гэр орныг нь дээрэмдэж, хулгайлж яваа хүнийг өмгөөлж суудаг прокурор байгаа нь энэ салбарын ялзрал дээд цэгтээ хүрснийг харуулж байна. Ядаж л П.Нямсүрэн прокурор эмэгтэй хүнийхээ хувьд хүүхдээ хөтлөөд хоцорсон хөөрхий эмэгтэйг хохирогчийн хувиар байтугай хүний дайтай авч хэлэлцсэнгүй. Хоол хийж идэх плиткаг нь хүртэл хулгайлж явсан этгээдэд хамгийн хатуу чанга хуулийг хэлж сануулах байтал “Иргэний шүүхээр хэргээ шийдүүл” хэмээн эх хүнээс, хуульч хүнээс гарамгүй хачирхалтай шийдвэр гаргасан байна. Хууль журмаа дээдэлдэг хүн байсан сан бол хаалга үүдийг нь эвдэн орж, хамаг эд хогшлыг нь  хамаад зөөгөөд явчихсан хулгайч эрд хулгайн болон дээрмийн хэрэг, зөвшөөрөлгүйгээр бусдын гэрт нэвтрэн орсон гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллах шийдвэр гаргасан бол Б.Билгүүн мэтийн хүний охидоор тоглож, хөрөнгө мөнгө булаалдаж явдаг хүмүүст хатуу сургамж болох байлаа. Б.Билгүүний хувьд хөрөнгө хогшил булаалдаад байхааргүй эцэг, эхийнхээ хөрөнгө мөнгөн дээр сагаж амьдардаг шинэ цагийн монголчуудын цээж баян залуусын нэг. Улсын томоохон үйлдвэрт хариуцлагатай алба хашдаг, хэдэн сая төгрөгөөр тоологдох өндөр цалин хангамжтай, хэд хэдэн байр оронтой атлаа 10 жилийн өмнө салсан эхнэрийнхээ гэрт дайрч орон, хамаг эд хөрөнгийг нь хуу хамаад одож байгаа нь эр хүнийхээ хувьд үнэхээр өрөвдөлтэй өчүүхэн нэгэн болохоо харуулж байгаа юм. Тэрээр хөрөнгө, хогшлоор дутсандаа биш хүүхэд, эмэгтэйчүүдийг сэтгэл зүйгээр нь хүчирхийлж, зугаагаа гаргаж байгаа нь энэ. Б.Билгүүн Э.У-гаас 10 жилийн өмнө  албан ёсоор гэр бүлээ цуцлуулаад аль хэдийнэ дараагийн амьдралаа босгосон. Эхнэрээсээ салсан даруйдаа тэрээр Т.Ариунсолонго гэгч бүсгүйтэй гэр бүл болж, дундаасаа хүүхэдтэй болоод олон жил болж буй. Гэсэн атлаа өмнөх эхнэрийнхээ гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, эд зүйлийг нь хулгайлан, сэтгэл санаа болон ахуйн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байгааг хуулийн байгууллага өмгөөлж, хамгаалаад байгаа нь сонин. Эрүүгийн хуульд зааснаар,  бусдын эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтрэн аливаа эд зүйлсийг авах нь хулгайн гэмт хэрэг мөн  гэж тодоос тод заасаар байхад энэ хуулийн зүйл заалтаа мөрдөж, шийтгэх бус “гэр бүлийн маргаан” хэмээн Иргэний шүүхээр хэргээ шийдүүл хэмээн хэрэгтнийг өмгөөлж суугаа прокурорт ч мөн адил хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хүүхдээ хөтлөөд үлдсэн хөөрхий эмэгтэйн хэдэн жилийн цалингаа цуглуулж авах эд хогшлийг нь хэдэн үл бүтэх этгээдүүдтэй нийлээд дээрэмдэж, хулгайлчихаад хуурамч шийдвэр гаргадаг хуульчдын нөмөр нөөлөг дор Б.Билгүүн хээв нэг алхаж явна. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан, гэр оронд нь халдан дээрэмдсэн хэрэгтээ шүүхийн танхимд ялын тогтоол уншуулаад зогсч байх Б.Билгүүний толгойг илж, эрүүгийн ноцтой хэрэг хийсэн үйлдлийг нь дэмжиж суугаа Д.Нямсүрэн прокурор шиг мянга мянган хуульч ийм бусармаг шийдвэр гаргаж байгаа нь өнөөдөр Монголын хууль, шүүхийн байгууллагыг гутааж, иргэдийн итгэлийг алдруулж байна. Айлын гэрээс  эд хогшлыг нь эвдэж хэмхлээд улайм цайм хулгайлаад явчихсан, эрүүгийн ноцтой хэрэг үйлдчихсэн байхад иргэний шүүхээр хэргээ шийдүүлэхийг зөвлөж суудаг прокурор хохирогчдоор даажигнаж, давхар хохироож сууж буй нь гутармаар. Өрх толгойлж үлдэж буй эмэгтэйчүүд өөдсөн чинээ үрс хөрөнгө хогшил булаалддаг хүчирхийлэгчдээс гадна хударгагүй хуульчдын золиос болсоор байх уу, Хууль зүйн сайд Х.Нямбаатар аа!!!

 Хүний сайхан охидтой амьдрал зохионо гэчихээд хүүхэдтэй болгочихоод хөсөр хаядаг, хуулийн өмнө ч, хувь хүний ч өмнө хариуцлага хүлээдэггүй, хүүхэд эмэгтэйчүүдийн хувь заяагаар тоглож явдаг Б.Билгүүн шиг этгээдүүдэд зориулж, Гэр бүлийн тухай хуулийг ч чангатгах хэрэгтэй байгааг хуулийн салбарынхан  ч баталж байна. Ганцхан жишээ дурьдахад, өнөөдөр манай улсад өдөрт 10 гэр бүл салдаг аж. Харин энэ бүхний ард эхнэр болон үр хүүхдүүд нь хохирч үлддэг. Б.Билгүүн шиг эцэг эхийнхээ хөрөнгөн дээр амьдралаа босгосон аагаа багтааж ядсан  залуус хүний сайхан охидын бие сэтгэлээр тоглож хаяж буй энэ бусармаг үйлдлийг цэгцэлж, холбогдох хуулиудад хатуу чанга өөрчлөлт оруулж, хүчирхийлэгчдийг бус ил, далд хүчирхийлэлд   өртөж буй хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Tumen.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.