"Омикрон" хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэхээр Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө.
Гадаадаас Монголд ирж буй иргэдээс хил дээр авч буй түргэвчилсэн болон ПГУ шинжилгээнд онцгой анхаарах, шинжилгээгээр сөрөг гарч гэртээ 10 хоног тусгаарлагдах иргэн бүрт мэдээллийг сайн өгөх, 4 дэх өдөр нь авах шинжилгээг цаг тухайд нь авч, хяналтаа сайжруулах, болзошгүй эрсдлээс хамгаалж нэн тэргүүнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, ор дэлгэлтийн бэлтгэл ажлыг хангах, шуурхай зохион байгуулалтад бэлэн байхыг салбарын сайдын зүгээс холбогдох газруудад онцгойлон анхааруулав гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.