Өчигдөр буюу 2021.12.21-ний өдөр БНХАУ-ын Нүүрсний импортын хоёрдугаар чуулган болж өндөрлөв. Тус чуулганы үеэр Монгол Улсаас импортоор авах нүүрсний хэмжээ багассан шалтгааны талаар Хятадын төлөөлөгчид байр сууриа илэрхийлж шүүмжилжээ. Тодруулбал Монголын тээвэр ложистикийн шийдэл нь хоцрогдсон, халдвар хамгааллын дэглэмийг муу барьдаг гэж шүүмжилсэн байна. Мөн 2022 онд төмөр зам ашиглалтад орж, Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтуудын контейнер тээврийн терминал жигд ажиллаж эхэлбэл Монголоос Хятад улс руу экспортолж буй нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ гэж найдаж буйгаа чуулганд оролцогчид илэрхийлжээ.
БНХАУ-ын Нүүрсний импортын хоёрдугаар чуулганы үеэр ОХУ болон Индонезийн компаниудтай нүүрс нийлүүлэх гэрээг Урд хөрш байгуулжээ. Хятад улс ОХУ-аас худалдан авах нүүрсний хэмжээг цаашдаа нэмэгдүүлэх бодлого баримтлах аж.
Г.Жүгдэр