Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж байна.
Төслийн хүрээнд авто зам, гэрлэн дохио, удирдлагын системийг шинэчлэх, авто зогсоолын ухаалаг систем нэвтрүүлэх ажлуудыг төлөвлөөд байгаа аж. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
Нийслэлчүүд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 хоногийг замын түгжрэлд зарцуулдаг. Түгжрэлээс алдсан боломжийн өртөг жилд 2.7 их наяд төгрөг хүрч байгаа юм.